ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ

  1. Геополитик судлалын хүрээлэнгийн гишүүнчлэл

1.1. Геополитик судлалын хүрээлэнгийн үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулах, мэдээлэл авах, судалгааны төвүүдээс хэрэгжүүлж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох хүсэлтэй, аюулгүй байдал, олон улс, батлан хамгаалах судлалын асуудлыг гео бодлого судлалттай уялдуулан авч үзэх сонирхол бүхий, дотоод, гадаадын судлаач, төрийн  болон төрийн бус байгууллагыг тус хүрээлэнгийн гишүүнээр элсүүлнэ.

1.2. Хүрээлэнгийн гишүүнчлэлийн асуудлыг хүрээлэнгийн захирал шийдвэрлэж хариуцан ажиллана.

1.3. Хүрээлэнгийн гишүүн  дараах нийтлэг эрх, үүрэгтэй байна:

  • Хүрээлэнг гадаад дотоодод сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын материаллаг бааз, номын сангийн болон мэдээллийн фондыг арвижуулахад идэвхтэй хувь нэмэр оруулах;
  • Хүрээлэнгээс хэрэгжүүлэх төсөл, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох;
  • Өөрийн хариуцсан судалгааны тодорхой сэдэвтэй байх, энэ чиглэлээрээ мэдээллийн сан, хувийн лавлах бүрдүүлэх;
  • Номын сангийн болон мэдээллийн фондоор үйлчлүүлэх, холбогдох мэдээлэл захиалж авах;
  • Хэвлэл, нийтлэлийн ажилд оролцох, бичсэн бүтээлээ Хүрээлэнгээс гаргах сэтгүүл, эмхэтгэл, товхимолд нийтлүүлэх;
  • Эрдэм шинжилгээний бага хурал, уулзалт ярилцлага, сургалт, семинарийг зохион байгуулахад оролцох;
  • Хүрээлэнгийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гишүүний хураамж төлөх.

1.4. Хүрээлэнгийн бүх гишүүн судалгааны, орчуулгын, хэвлэл нийтлэлийн болон зохион байгуулалтын ажлын тодорхой ачаалалтай байх сайн дурын үүрэг хүлээнэ. Ажлын ачааллын төрөл, хэмжээг судалгааны төвийн захирал гишүүн бүртэй харилцан тохиролцож тусгайлан тогтооно.

1.5. Гишүүнээр элсэх хүсэлтэй хүн хүрээлэнгийн захиралд хувийн өрөгдөл гаргах ба байгууллага бол албан тоотоор хандана.

1.6. Эрдмийн зөвлөлийн гишүүнээс бусад хүн, байгууллагын гишүүнчлэлийг шинэчлэн бүртгэх асуудлыг жилд нэг удаа 12 дугаар сарын 1-нээс 25-ны хооронд шийдвэрлэнэ.

  1. Гишүүнчлэлийн төрөл

2.1. Шинжээч профессор:

2.1.1. Шинжээч профессор нь энэ журмын 1.3.-д заасан  эрх эдэлж, үүрэг хүлээхдээ тус хүрээлэнгээс гаргах Геополитик судлал сэтгүүл, бусад ном, товхимолыг үнэгүй авах, төслийн болон захиалгат судалгааны ажилд ажлын хэсгийн ахлагч, үндсэн гүйцэтгэгчээр оролцох эрхтэй байна.

2.1.2. Шинжээч профессорын жилийн хураамж 300 000 төгрөг байна.

2.2. Шинжээч гишүүн:

2.2.1. Шинжээч гишүүн нь энэ журмын 1.3.-д заасан  эрх эдэлж, үүрэг хүлээхдээ тус хүрээлэнгээс гаргах Геополитик судлал сэтгүүлийг үнэгүй авах, бусад, ном, товхимолыг хөнгөлөлттэй үнээр авах, төслийн болон захиалгат судалгааны ажилд үндсэн гүйцэтгэгчээр оролцох эрхтэй байна.

2.2.2. Шинжээч гишүүний жилийн хураамж  150 000 төгрөг байна.

2.3. Судлаач гишүүн

2.3.1. Судлаач гишүүн нь Хүрээлэнгийн дүрэмд тусгайлан заасан эрх эдэлж, үүрэг хүлээхдээ тус хүрээлэнгээс гаргах Геополитик судлал сэтгүүл, бусад, ном, товхимолыг хөнгөлөлттэй үнээр авах, төслийн болон захиалгат судалгааны ажилд туслан гүйцэтгэгчээр оролцох эрхтэй байна.

2.3.2. Судлаач гишүүн нь Хүрээлэнгийн дэрэгдэх Залуу судлаачдын клубт гишүүнээр элсэж болно

2.3.3. Судлаач гишүүний жилийн хураамж  100 000 төгрөг байна

2.4. Идэвхтэн гишүүн

2.4.1. Идэвхтэн гишүүн нь Хүрээлэнгийн дүрэмд тусгайлан заасан эрх эдэлж, үүрэг хүлээхдээ тус хүрээлэнгээс гаргах Геополитик судлал сэтгүүл, бусад, ном, товхимолыг хөнгөлөлттэй үнээр авах эрхтэй байна.

2.4.2. Идэвхтэн гишүүн нь Хүрээлэнгийн дэрэгдэх Залуу судлаачдын клубт гишүүнээр элсэж болно.

2.4.3. Идэвхтэн гишүүний жилийн хураамж  50 000 төгрөг байна

2.5. Хүрээлэнгийн идэвхтэн гишүүн нь жилийн хураамжийн оронд мэдээллийн материал бэлтгэх, орчуулга хийх болон эрдэм шинжилгээний өгүүлэх бичих зэрэг ажлын нэмэгдэл ачаалал хүлээж болно.

2.6. Гишүүн байгууллага

2.6.1. Гишүүн байгууллага нь тус хүрээлэнгээс гаргаж буй бүх ном, сэтгүүл, товхимол зэргээс тус бүр нэг хувийг үнэгүй авах, олон тоогоор авах бол үнийн хөнгөлөлт эдлэх, тусгайлан томилсон төлөөлөгчөөрөө дамжуулан хүрээлэнгийн номын сангаар үйлчлүүлэх, мэдээллийн сангаас шаардлагатай мэдээллийг Эрдмийн зөвлөлийн даргын зөвшөөрлөөр захиалж авах авах эрхтэй байна.

2.6.2. Гишүүн байгууллагын жилийн татвар нь 400 000 төгрөг байна

  1. Хүрээлэнгийн сэтгүүлийн захиалга

3.1. Бусад сонирхогч хүн болон байгууллага Хүрээлэнгээс монгол, англи хэл дээр жилд тус бүр 2 удаа гаргах Геополитик судлал сэтгүүлийг захиалж болно.

3.2. Захиалгын үнэ дугаар тус бүр 10 000 төгрөг байна.

 

 

 

Advertisements