ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ

ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНД ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ

Эрхэм хүндэт геополитик судлал сонирхогч оо,

Монгол Улсын бодлогын судалгааны анхны төрийн бус байгууллагуудын нэг болох Геополитик судлалын хүрээлэнгээс Таныг хүндэтгэн мэндчилж байна.

Тус хүрээлэнгийн эрхэм зорилго нь

Монгол Улсад  геополитик судлалыг хөгжүүлэх энэ салбарт ажилладаг эрдэмтэн, судлаач, багш, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтэн, сонирхогч, дэмжигчдийн оюуны чадавхийг сайн дурын үндсэн дээр нэгтгэхэд оршдог болно

Бид

дэлхий нийтийн болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс хоорондын харилцаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, төрийн гадаад, дотоод бодлого, улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд гео бодлого судлалын байр сууринаас бие даасан дүн шинжилгээ хийх, тэдгээр асуудлаар өөрийн санаачлага болон төр засгийн удирдлага, холбогдох бусад байгууллагын захиалгаар шинжлэх ухааны үндэслэл бүхий санал дүгнэлт, зөвлөмж боловсруулах, олон улсын аюулгүй байдал, стратегийн судалгааны чиглэлээр сургалт, семинарь явуулах зэрэг үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Монгол Улсад геополитик судлалыг хөгжүүлэх, энэ чиглэлийн эрдэм, шинжилгээ, судалгааны ажилд оролцох эрмэлзэлтэй эрдэмтэн, судлаач, багш, оюутан, сонирхогчид болон байгууллагыг манай хүрээлэнд болон манай байгууллагын дэрэгдэх “Залуу судлаачдын клуб”-т гишүүнээр элсэхийг хүндэтгэн урьж байна.

Гишүүнчлэлийн журмыг эндээс үзнэ үү.

Хэрэв Та манай хүрээлэнд гишүүнээр элсэх сонирхолтой, гишүүнчлэлийн журамтай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа бол бидэнд доорх хаягаар хандана уу.

Утас:                          99060275

Э майл:                      igsmongolia@gmail.com

Advertisements