Мэндчилгээ

Эрхэм зочин Таны амар амгаланг айлтгая,

Манай байгууллагын нэр шинэчлэгдсэн учир блог маань “Энхтайван, аюулгүй байдал судлал” ТББ-ын мэдээллийн хэрэгсэл нэртэйгээр ажиллаж эхэлсэнийг Танд мэдэгдэхэд таатай байна.

Бид дотоод, гадаадын шинжээчдийн олон улсын харилцаа, аюулгүй байдал, стратеги судлалын асуудлаар бичсэн тойм, нийтлэл, эдгээр сэдвээр гадаадын хэвлэл мэдээллийн агентлагуудын тараасан онцлох мэдээ, мэдээллийн товч болон Монголын тухай гадаадын хэвлэлд нийтлэгдсэн материалтай уншигч олноо шуурхай танилцуулах зорилго тавьж ажиллан үүнийгээ амжилттай хэрэгжүүлж байна.

Манай блогод нийтлэгдэж буй мэдээ, материал Таны эрдэм шинжилгээ, судалгааны болон бусад ажилд тань тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. Өөрийн танил гадаад, дотоодын найз, нөхөддөө манай блогын хаягыг дамжуулна уу.

Та санал, зөвлөмжөө болон манай блогод нийтлүүлэх мэдээ, мэдээлэл, шинжээчийн тоймоо доорх хаягаар ирүүлнэ үү.

Э-майл хаяг:

igsmongolia@gmail.com

“Энхтайван аюулгүй байдал судлал” ТББ-ын захирал, шинжлэх  ухааны  доктор, профессор, хошууч генерал Д.Мягмар