Арга зүйн зөвлөх үйлчилгээ

Монголын бодлогын судалгааны анхны байгууллага болох Геополитик судлалын хүрээлэнгийн өндөр түвшний эрдэмтэд олон улсын харилцаа, аюулгүй байдлын судалгаанд хамаарах сэдвээр судалгаа хийж буй хүмүүст арга зүйн зөвлөгөө өгнө.

ГПСХ-ийн арга зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын журам

  1. Геополитик судлалын хүрээлэн (цаашид Хүрээлэн гэх) дараах ангиллын судалгааны ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ:
  • Судалгааны ажлын сэдвийн танилцуулга боловсруулах;
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, илтгэл бичих;
  • Бакалаврын ажил бичих;
  • Магистрын ажил бичих;
  • Докторын диссертаци боловсруулах;
  • Шинжлэх ухааны докторын диссертаци боловсруулах;
  • Нэг сэдэвт бүтээл, сурах бичиг бүтээх;
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлан боловсруулах:
    • шуурхай судалгааны ажлын тайлан боловсруулах;
    • хавсарга судалгааны ажлын тайлан боловсруулах;
    • суурь судалгааны ажлын тайлан боловсруулах.
  1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:
  • Судалгааны ажлын сэдвийн танилцуулга болон тайлан[1] боловсруулах асуудлаар арга зүйн зөвлөгөө өгөх, эх сурвалж судлах, материал цуглуулахад туслалцаа үзүүлэх;
  • Судалгааны ажлын сэдвийн танилцуулга болон тайлангийн эх бичвэрт шинжээчийн дүгнэлт хийх;
  • Судалгааны ажлын сэдвийн танилцуулга болон тайлангийн эх бичвэрийг хянан тохиолдуулах.
  • Зөвлөх үйлчилгээ авахын тулд хүсэлт гаргагч нь материалаа Хүрээлэнд цахим шуудангаар ирүүлнэ. Ирүүлэх материалыг 210 х 297мм-ийн (А-4) хэмжээний  цаасны нэг талд нэг мөрөнд 65-70 тэмдэгт бүхий 35-40 мөрөөр 12-ын шрифтээр боловсруулсан байна.
  1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын агуулга:
  • Хүсэлт гаргагч нь судалгааны ажлынхаа сэдвийн томьёолол, танилцуулгаа болон энэ журмын 1-д заасан аль нэг ангилалд хамаарах ажлынхаа тайлангийн эх бичвэрийг урьдчилсан байдлаар боловсруулж ирүүлнэ;
  • Хүрээлэнгээс тусгайлан томилогдсон докторын болон шинжлэх ухааны докторын зэрэг бүхий өндөр түвшний мэргэжлийн шинжээч хүсэлт гаргагчийн ирүүлсэн материалтай танилцаад:
    • арга зүйн зөвлөгөө авахаар хүсэлт гаргасан бол холбогдох зөвлөгөө өгч, шаардлагатай бол эх сурвалж судлах, материал цуглуулахад туслалцаа үзүүлнэ;
    • тайлангийн эх бичвэрт шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан бол холбогдох дүгнэлт гаргаж, бүтэц, агуулгыг оновчтой болгох, хэллэг, найруулгын хувьд хэрхэн засварлах талаар зөвлөгөө өгнө.
  • Хэрэв хүсэлт гаргагч санал болговол шинжээч нь эх бичвэрийг бүхэлд нь хянан тохиолдуулж бүтэц, агуулгыг оновчтой болгон, хэллэг, найруулгын хувьд засварлаж өгч болно;

Жич: Ажлын хөлсний хэмжээ болон бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг утсаар болон и-мэйл илгээж лавлана уу.

[1] Судалгааны ажлын тайлан гэдэгт эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, илтгэл, бакалаврын ажил, магистрын ажил, докторын диссертаци, шинжлэх ухааны докторын диссертаци, нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тайлан зэргийг ойлгоно.

 

Advertisements