Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Монгол дахь ашигт малтмалын огцом өсөлт ба Япон Улс

Posted by mongoliaworld on 2011/11/15
Posted in: 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад газар доорх ашигт малтмалтын нөөц ихээр тогтоогдож, олон улсын анхаарлын төвд орж байна. Нэгдүгээр сард Япон, Хятад, Орос, АНУ, Австрали, Бразил, Энэтхэг зэрэг орнуудаас 15 бизнесийн хүрээний нэгжүүд дэлхийд хамгийн томд тооцогдож буй Өмнөговийн нүүрсний уурхайг ашиглах үнийн саналаа өгсөн. Хоёр жилийн өмнө Өмнөговь дахь зэс, алтан порфирын ордыг хөгжүүлэх Канад Австралийн уул уурхайн компаниудтай гэрээ байгуулсан нь Монгол Улсад ашигт малтмалын нөөцийг ашиглах, энэ салбарыг хөгжүүлэх үндсийг тавьсан билээ. Тус  улс нь ховор метал, ураны ашиглагдаагүй орд газар ихтэй. Шинээр хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт, Монгол дах байгалийн нөөц баялаг хийгээд түүнийг ашиглах, хөгжүүлэхтэй холбоотой олон улсын нөхцөл байдал болон өрсөлдөөнөөс үзэхүл энэ орон хурдтай хөгжих нь гарцаагүй. Монгол улс ашигт малтмалынхаа ачаар огцом өсөлт хийх замдаа явж байна гэж болно.

Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн (GDP) өнгөрсөн жил зургаан хувиар нэмэгдсэн бөгөөд одоогоор жижиг хэмжээний хөрөнгийн зах зээл дээр нь үнэт цаасны үнэ нэмэгдсээр байна. Уул уурхайн төслүүд жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлсэнээр энэхүү өсөлтийн түвшин урьд хожид байгаагүй буюу 20 хувиар нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа. Нөөц баялгаар дутмаг Япон улсын хувьд Монголын ашигт малтмалын нөөц зайлшгүй чухал юм.

Газарзүйн байршил, түүхэн туршлагаасаа үүдэн Орос, Хятадыг дангаар ноёлоход таатай ханддаггүй бөгөөд дипломатын болон үндэсний аюулгүй байдлаа хангах үүднээс Япон зэрэг гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж хойд урд гол хүчнүүдийн нөлөөг хязгаарлах сонирхолтой байж магадгүй. Монгол Улс ардчиллын явцаараа хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас түрүүлж яваа бөгөөд олон улсын гэрээ хэлэлцээр хийхэд харьцангуй оновчтой, тогтвортой байна гэж үзэж байгаа. Япон нь зөвхөн байгалийн нөөцөн дээр суурилсан эдийн засгийн аюулгүй байдлаас гадна дипломат болон үндэсний аюулгүй байдал зэрэг олон улсын асуудлын олон тал дээр нийтлэг үнэт чанараа хуваалцдаг Монгол улстай хамтран ажиллах боломжтой.

Гэсэн хэдий ч тус  улс одоо хүртэл хөгжлийнхөө эхний шатанд яваа бөгөөд хууль зүйн тогтолцоогоо хөгжүүлэх, үндэсний чадавхиа нэмэгдүүлэхийн тулд хийх зүйл их байгаа. Мөн янз бүрийн аюул занал ч бий. Япон улсын зүгээс хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхижуулахад туслалцаа үзүүлж эдгээр хүндрэлүүдийг даван туулахад нь Монголд туслах хэрэгтэй. Уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийн ачаар эдийн засаг нь огцом  өснө хэмээн таамаглаж байгаа хэдий ч хүн амын 20 хувийг бүрдүүлж буй малчдад онцгой анхаарал хандуулж, үндэсний соёлоо хадгалах үндсийг тавих хэрэгтэй. Баян ядуугийн ялгаа нь нийгмийн бүтцийг гажуудуулж, аюултай байдлыг бий болгоно. Ашигт малтмалын баялгийн хуваарилалтаа бодлогогүй хийж байгаа нь иргэдийг улс орноо хөгжүүлэх бодлоор дутмаг болгож байна. Уул уурхайн энэхүү хурдтай өсөлтийн дунд  Япон улс туслалцаа үзүүлэх нь тэнцвэртэй төрийн бодлого явуулахад Монголд хэрэгтэй юм.

Монгол улс геополитикийн хувьд өвөрмөц байршилтай. Монголын эзэнт гүрний үед Хятад, Оросыг хяналтандаа байлгаж байсныг эс тооцвол өмнө талаараа Хятад, хойд талаараа Оростой  уртаар хиллэдэг.  Монголчууд говь цөл, уулаар хүрээлэгдсэн өндөрлөг газар уламжлалт нүүдэлчний хэв маягаа хадгалж ирсэн. Чин гүрний эрхшээлд 200 гаруй жил байсныхаа дараа Оросын хувьсгалын ачаар Хятадаас тусгаарлан,  капитализм, зах зээлийн эдийн засгийн өчүүхэн ч туршлага байхгүй байсан хэдий ч Зөвлөлт Холбоот Улсын дараа социалист улс болсон хоёрдахь орон.

1991 оны ардчилсан хувьсгал хүртэлх 70 жилийн хугацаанд ЗХУ-ын тусламжтайгаар эдийн засгаа босгосон. Энэ хугацаанд ЗХУ-д үнэнч байхаас өөр сонголт байгаагүй ч улс оронд хийх шинэчлэл хязгаарлагдмал байсан. Таван жилийн амжилттай төлөвлөгөөгөөр хотжилт, аж үйлдвэржүүлэлт, хөдөө аж ахуй дах хамтралжуулах хөдөлгөөн хийгдэж байсан боловч монголын эдийн засгийн бүтэц өөрчлөгдөөгүй хэвээр байсан бөгөөд хүн амын дийлэнх нь уламжлалт нүүдэлчин амьдралаасаа салаагүй байв.

Эдгээр нь Монголыг Дэлхийн 2-р дайны дараа социалист системтэй болсон Төв болон Зүүн Европын орнуудаас ялгаатай болгож байсан бөгөөд ЗХУ задарсны дараа тусгаар тогтносон Төв Азийн Шинээр Тусгаар Тогтносон Орнууд бий болж Монгол зөвхөн Орос, Хятадаар хүрээлүүлэхээс илүү өвөрмөц улс болж хувирсан. Монгол эдийн засаг, нийгмийн хөгжлийн доод түвшнээс дахин эхлэх шаардлага тулгарсан. Тухайн үед арвин их  хэдий ч ашиглагдаагүй байсан ашигт малтмалын нөөцийг хэрэглэх тогтолцоо, дэд бүтцийн аль аль нь байгаагүй юм.

Төв болон Зүүн Европын орнуудаас ялгаатай нь Монгол улс Европын Холбоонд гишүүнчлэлтэй болохын тулд дотоод дах шинэчлэлээ хурдасгахад бус харин Төв Азийн Шинээр Тусгаар Тогтносон Орнууд, Орос, Хятадтай харьцуулахад улс төр, эдийн засгаа тогтворжуулахад онцгой анхаарч байв. Эдгээр улсаас ялгаатай нь Монгол авторитари дэглэмгүй. Шалтгаан нь тийм ч тодорхой бус, гэхдээ Зөвлөлтийн үед бие даасан байдлаа хангахад үндэсний бахархалтай нь салшгүй холбоотой байж магадгүй юм. Эдийн засгийн хувьд амжилттай байх зүйлийг өвлөж аваагүй; нөөц баялгаа ашиглах байдал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтаараа Казакстан, Узбекистан, Азербейжан зэрэг байгалийн баялаг ихтэй Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас хоцорч байсан.

Монгол  улсад  нутгархах, гэр бүлсэх үзэл, авилгал зэрэг нь эдийн засгийн шилжилтийн үед түгээмэл ажигладдаг байсан. Гэхдээ нийгэм сайтар хөгжиж боловсронгуй болсоноор эдгээр асуудлуудыг шийдвэрлэх боломжтой юм. Одоогоор тэсэрч гарах хэмжээний бүтэлгүйтлийн шинж тэмдэг ажиглагдахгүй байна. 2008 оны парламентын сонгуулиас үүдэлтэй олон нийтийн жагсаал тэмцэл болсон хэдий ч одоогийн эвслийн засгийн газар байгуулагдаж нөхцөл байдал тогтворжсон. Тунис, Египетээс ялгаатай нь хүн амын цөөн хэсэг нь лалын шашинтай казак үндэстнүүд бөгөөд үймээн самуун бараг гаргадаггүй.

Ардчилал, зах зээлийн эдийн засагт тайван замаар шилжсэнээс хойш хорин жил өнгөрч, эдийн засгийн эрс өөрчлөлт хийх том боломж одоо гарч байна. Энэ нь Монголд түр зуурын биш харин тогтвортой өсөлтийг авчирна гэдэгт миний бие найдаж байна. Монгол улс Япон зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн сайн хамтрагч болж өөрчлөгдөн дэвжих  нь миний нэгэн хүсэл юм.

Ясуёши Ичихаши  нь  Япон улсаас Монгол Улсад сууж байсан элчин сайд.

Advertisements

Share this:

  • Twitter
  • Facebook
  • Google

Related

Нийтлэлийн удирдлага

А.Меркел Монгол Улстай түүхий эдийн гэрээг амжилттай байгууллаа →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Монголчууд яагаад Трамп-Ким Чен Уны уулзалтыг зохион байгуулах итгэлтэй байна вэ?
    • Геополитикийн мэдээ 2018.04.22
    • Геополитикийн мэдээ 2018.04.16
    • Emergence of Russia and China’s New Eastern Bloc
    • Геополитикийн мэдээ 2018.04.12
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    Арван нэгдүгээр сар 2011
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
        12 сар »
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
  • Advertisements
Create a free website or blog at WordPress.com.
Цуцлах