Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

ТӨВДИЙН ТӨЛӨӨХ ЗУЛЫН ГОЛ. ДАЛАЙ ЛАМ ҮҮНИЙГ “СОЁЛЫН ХОМОРГОЛОН УСТГАЛ” ГЭЖ НЭРЛЭВ

Posted by mongoliaworld on 2011/11/22
Posted in: 2. Чухал сэдэв.

Жампалло Визетти, La Repubblica

 Өнгөрсөн долоо хоногт Төвдийн бослогыг дарах гэсэн Бээжингийн бодлогыг эсэргүүцэн буддын шашны 12 лам, гэлэнмаа нар амиа золиосолсон гэж La Repubblica сонинд Жампалло Визетти бичжээ.

 “Дэлхий даяар үл тоомсорлосон байдал гаргаж байгээ энэ үед Төвдөд жинхэнэ эмгэнэлт жүжиг тавигдаж байна.  Далай ламд үнэнч гэдгээ хадгалсаар байгаа  буддын сүмүүдийг энэ оны 3 дугаар сараас эхлэн дахин хоосруулж эхэлсэн Бээжингийн харигслалыг эсэргүүцсэн лам, гэлэнмаа нар өөрсдийгөө галд өргөж байна” хэмээн энэ сурвалжлагч бичсэн байна. 

 Хэдхэн долоо хоногийн дотор 12 хүн өөрийгөө шатаасан нь хүч хэрэглэхгүй байх зарчмыг үргэлж тулгуур болгож ирсэн Төвдийн эсэргүүцлийн түүхэнд урьд байгаагүй хэрэг явдал юм. “Соёлыг хомроглон устгах бодлого явуулж байна. Эдгээр хохирогчдыг ийм байдалд хүргэсэн хариуцлагыг Хятад хүлээх ёстой юм. 15 жилийн турш Төвдөд тэсвэрлэхийн аргагүй нөхцөл байдал бүрэлдэж байгаа бөгөөд үүнд бууж өгөхгүйн тулд лам нарт ганцхан өөрсдийгөө золиослох л үлджээ” гэж Далай лам саяханы Токиод хийсэн айлчлалынхаа үеэр мэдэгджээ.

“Төвдийн ард иргэдийн дунд Хятадын зүгээс үзүүлэх сэтгэл зовоом дарамтуудаас болсон цөхрөл улам гүйнзгийрсээр байна. Түүнчлэн барууныханд хаягдсан, эдийн засгийн хямрал мөн бүх нийтийг хамарсан Хятадын хүчирхэгжилтээс болоод  Төвдүүд өөрсдийгөө хөдөлгөөнгүй тушигдсан мэтээр ойлгох болсон байна ” хэмээн энэ өгүүллийг бичигч тэмдэглэсэн байна.

 Хятадын эрх баригчид бүс нутгийг тогтворгүйжүүлэх,  тусгаар тогтнол эсвэл автономит эрхийг шаардаж буй үйл явдлыг “терроризм болгон хувиргах” нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хүмүүсийг амиа золиослоход турхирлаа  хэмээн “Далай ламын бүлэглэл”-ийг буруутгаж байгаа юм. Далай лам Дарамсалад чимээ аниргүй хурал хурж буй цагаачлалын Засгийн газрын Ерөнхий сайд Лобсан Сангайнхаа нэгэн адилаар дээрх мэдэгдлийг хийх хүртлээ дуугүй байсан юм. Харин мянга мянган лам нар, хилийн чанадаад байгаа түвдүүд энэ үеэр “дэлхий дахинд өөрсдийн зовлон шаналгааг сануулах өөр сонголт байгаагүй учир үхлийг дээрд үзсэн талийгаачдын эр зориг, золиосолсон бүхэнд” хүндэтгэл үзүүлж байна хэмээн зохиогч үргэлжлүүлэн өгүүлжээ.

 “Буддын шашны болон энх тайвны төлөө тэмцлийг манлайлагчид 1989 оны Нобелийн энх тайвны шагналт ХIV Далай ламд хандан өөрийгөө шатаах явдалд олон нийтийн өмнө цэг тавих: ингэснээр барууныхныг цочроож анхаарлыг нь татах, Бээжингээс түвдүүдийг шашны мухар сүсэгтнүүд хэмээн нэрлэх бололцоогүй болгох, хэдэн арван хүний амь насыг болзошгүй үхлээс аврах, мөн хүчирхийлэл хэрэглэхгүй арга замаар эрх чөлөөгөө олж авахын үнэ цэнийг хадлгалан үлдэхийг хүссээр байна.” хэмээн Жампалло Визетти нийтлэлээ төгсөгжээ.

Сурталчилгаа

Share this:

  • Twitter
  • Facebook
  • Google

Related

Нийтлэлийн удирдлага

← ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СТАНЦИД ГАРСАН ОСЛООС УЛАМЖИЛСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ОЙРЫН БОЛОН АЛСЫН ЭРСДЭЛ
Монгол Улс Хойд Солонгосын тэнгисийн боомтуудаар дамжин далайд гарцтай болох эсэхийг геополитикийн нөхцөл байдал эцэслэн шийдвэрлэнэ →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа ба Монгол Улсын оролцоо
    • Швейцарийн гадаад бодлогын сорилтууд
    • Трамп, Путин, Си Жиньпин ба Фукидидын синдром
    • The expansion of US-Mongolia relations
    • Путины хүч чадал түүний газарзүйг сонирхдогт оршдог уу?
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    Арван нэгдүгээр сар 2011
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
        12 сар »
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    282930  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
  • Сурталчилгаа
Create a free website or blog at WordPress.com.
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy