Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

ЕВРОП ДОРНО ЗҮГ ХАНДАЖ БАЙНА: МОНГОЛ ЕАХАБ-Д ЭЛСЭН ОРЛОО

Posted by mongoliaworld on 2012/12/24
Posted in: 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай.

Вальтер Кемп, Даваа, 2012 оны 11 сарын 26

 11 сарын 22-ний өдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хэлэлцэгч болон бодлого боловсруулагч талууд уулздаг Вена дахь Хофбургийн ордны гадна Монголын тугийг мандуулав. Энэ үйл явдал нь Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 57 дахь гишүүн улс болсныг илтгэсэн юм. /2006 онд Монтенегро гишүүн болсноос хойш анхны шинэ гишүүн нь Монгол Улс болж байна/ Элсүүлэх үйл явц ЕАБХАБ-ын одоо мөрдөж байгаа гэрээ, тухайлбал зэвсэглэлд хяналт тавих гэрээнд ороогүй болон мөн тус бүс нутгаас гадна орших улс орон хэрхэн хамрагдах талын асуудлаас үүдэн нэлээд төвөгтэй байсан юм. Мөн 1970 оны Хельсинкийн үйл ажиллагаанд оролцогч бус бусад улс оронд Монгол Улсын элсэх явдал жишиг болох вий гэсэн болгоомжлол байв. Гэсэн хэдий ч 12 дугаар сарын 6-7-нд Дублин хотноо ЕАБХАБ-ын орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа ЕАБХАБ нь Евро-Атлант болон Евразийн бүсийн хамгийн өргөн хүрээтэй, иж бүрэн аюулгүй байдлын байгууллага болсон гэдгийг Монгол Улсыг элсүүлснээр бататгасан байна.

 Гол дүгнэлт

 Монгол улс ЕАБХАБ-д бүрэн хэмжээгээр оролцох нь энэ улсын хувьд ч, ЕАБХАБ-ын тухайд ч сайн юм. Энэ үйл явдал ЕАБХАБ нь улс орнуудын элсэхийг хүсдэг байгууллага болохыг харуулж, энэ байгууллага зөвхөн Евро-Атлантын төдийгүй Евразийн байгууллага болохыг батлан харууллаа. Монгол Улсын хувьд ЕАБХАБ-д элсэн орсноор хоёр том хөрш Орос, Хятадаас гадна өөр түнштэй илүү ойр харилцаатай байх талаарх “гуравдагч” хөршийн бодлоготой нь нийцсэн шинэ хамтын ажиллагаа, боломжийг нээж өгч байгаа юм. Гэсэн ч Монголыг ЕАБХАБ-д оролцогч болгосон нь ЕАБХАБ-ын хамрах хүрээг хоёрдмол шинжтэй болгож ЕАБХАБ-ийн гишүүн болох улсуудын шалгуурыг ойлгомжгүй байдалд оруулж байна. Хэрэв Монгол Улс нэгдэж болоод байгаа юм бол Афганистан /Евразийн нэг хэсэг/ эсвэл Хойд Африк, Ойрхи Дорнодын /Европт илүү ойр/ улс орнууд яагаад орж болохгүй гэж гэсэн асуулт гарч ирнэ. Шалгуур хаагуур, ямар нөхцлөөр байх вэ. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна.

 Дүн шинжилгээ

 Монгол Улс 2004 оноос эхлэн ЕАБХАБ-ын Ази дахь хамтын ажиллагааны түнш нь байж ирсэн. 2011 оны 10 сард Гадаад харилцааны сайд Гомбожавын Занданшатар ЕАБХАБ-ын оролцогч улс байхыг хүсэж байгаагаа албан ёсоор илэрхийлж, ЕАБХАБ-ийн баримт бичигт байдаг бүх үүрэг, заалтуудыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. 2011 оны 12 сард Вильнюст болсон ЕАБХАБ-ын сайд нарын хурлын үед Монгол Улсыг хүлээн авах нь хэтэрхий эртэдсэн асуудал байсан хэдий ч уг хурлын үеэр Улаанбаатарын хүсэлтийг бүрэн дэмжиж байгаа нь харагдсан юм.

 Гэвч зарим улс /Орос мэтийн/ Европ дахь Аюулгүй байдал, Хамтын ажиллагааны бага хурлын суурь болох 1975 оны Хельсинкийн эцсийн баримт бичигт тусгагдсан газар зүйн бүсэд Монгол Улс ордоггүй болохыг онцолж байв. Урал хүртлэх бүх Европ, дээрээс нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван улсыг хамруулсан уг бүс нутаг нь НҮБ-ын Дүрмийн 8-р бүлэгт зааснаар ЕАБХАБ нь НҮБ-ын бүс нутгийн гэрээний байгууллага юм. Тиймээс Монголыг элсүүлснээр үндсэндээ бусад улс орнуудыг ЕАБХАБ-д нэгдэх боломжийг нээж өгч байгаа юм.

 Энэ нь ЕАБХАБ өмнө нь хэзээ ч тодорхой хариулж чадаагүй асуултыг бий болгоод байна. Тухайлбал: ЕАБХАБ-ын бүс хаана эхэлж, хаана дуусдаг вэ? Хэрэв уг байгууллага нь Европын аюулгүй байдлын байгууллага юм бол Канад, АНУ яагаад ордог вэ? Санаа нийлсэн хамтын нийгэмлэг юм уу? Хэрэв тийм бол оролцогч талууд бүгд эрх тэгш үү? Евро-Атлантын болон Евразийн байгууллага уу, хэрэв тийм бол Еврази гэж яг хаагуур байна? Тэгвэл Газрын дундад тэнгисийн бүсийг яах вэ? Эдгээр нь бүгд зарчмын асуултууд юм.

 Гэхдээ харилцаанд гарсан үнэхээр бодит, онцлог асуудал бол Монгол Улс нь ЕАБХАБ-ын итгэлцэл, аюулгүй байдлыг буй болгох арга хэмжээний тухай Венийн баримт бичгийн хамрах бүс нутгийн хүрээнээс гадна оршдог нь тодорхой юм. Асуудлыг тойрон гарахын тулд уг асуудлыг Канад, АНУ-тай ижил аргаар шийдэж, Венийн баримт бичгийн заалтууд энэ бүс нутаг дахь Монгол Улсын цэргийн хүчинд хамаарахаас бус түүний газар нутагт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл Монголын офицерүүд Герман эсвэл Франц дахь агаарын цэргийн баазад үйл ажиллагаанд оролцох боломжтой, харин Монголын зэвсэгт хүчний сургуулилт болон цэргийн байгууламжид үнэлгээ дүгнэлт өгөхгүй. Зарим улс /Испани мэтийн/ харилцан эргэх холбоо байхгүй байгаа учраас энэ нь Монгол Улсад ямар ч үүрэг хариуцлагагүйгээр давуу байдлыг олгож байна гэсэн асуудал тавьсан. Гэвч ихэнх улсууд үүнийг дотоодын бага зэргийн зөрчилдөөн гэж үзэн Монгол Улсыг ЕАБХАБ-ын элсэхэд саад болохгүй гэж үзэв.

 ЕАБХАБ-д орсноор Монгол Улсад ямар ашигтай вэ. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдан том клубын нэг хэсэг болж байна. /Хятад гишүүн биш/. Мөн Монгол Улс тодорхой хэмжээгээр хаалттай байдлаасаа гарч, олон талт хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа харуулж байна. Монгол Улс “Гуравдагч хөршийн” бодлогын хүрээнд Орос, Хятадаас халин түншийн харилцаа хөгжүүлэхийг оролдож байна. Жишээ нь Япон, БНСУ-тай эдийн засгийн түншлэлийг тогтоож, энэ оны эхээр Европын Холбоотой Түншлэл ба хамтын ажиллагааны гэрээ байгуулж, НАТО Монголтой ганцаарчилсан түншлэлийн болон хамтын ажиллагааны хөтөлбөрийг албан ёсоор баталсан. ЕАБХАБ-д нэгдэн орсноор Монгол Улс хилийн зохицуулалт, ардчиллын үйл явц, эрчим хүч, байгаль орчны асуудал, үндэстэн дамнасан аюултай тэмцэх зэрэгт тус байгууллагын туршлага, мэргэжлийн зөвлөгөөг авч болох юм. ЕАБХАБ-ын бүрэн эрхт, тэгш гишүүн болсноор Монгол Улс нөлөө бүхий улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэх, Евразийн асуудалд илүү анхаарлаа хандуулах юм.

 Нөгөө талаар ЕАБХАБ нь Европын аюулгүй байдлын бусад байгууллагууд дотроос илүү тодрон, анхаарал татахуйц байгууллага болж байгаагаа харуулж байна. Монголыг ЕАБХАБ-д элсүүлснээр 2010 оны 11 сард Астанад болсон дээд хэмжээний уулзалтаар тохиролцсон “Ванкуверээс Владивосток хүртэлх чөлөөт, ардчилсан, нийтийн, салшгүй Евро-Атлантын болон Евразийн аюулгүй байдлын нэгдсэн зорилго бүхий хамтын гэрээг харилцан зөвшөөрсөн зарчим дээр тулгуурласан” байр суурьт хувь нэмэр болно. Мөн Хятадтай илүү ойртуулж байна. Дэлхийн хамгийн хурдацтай өсөж буй эдийн засгуудын нэгийг өөртөө агуулахад буруу зүйл байхгүй. Байгалийн баялаг ихтэй Монгол 2012-2016 онд жил дутам 14 хувийн эдийн засгийн өсөлттэй байх тооцоо бий. Үүгээр ч зогсохгүй ЕАБХАБ-ын оролцогч орнууд /тухайлбал Төв Азийн орнууд/ Монгол Улсын бодлого боловсруулах болон ардчилал шинэчлэлийн гэх мэт туршлагаас нь суралцаж, харин Монгол ЕАБХАБ-ын үйл ажиллагаанаас энхийг сахиулах талаар туршлага судалж болно. Монголын ардчиллын үйл явц, эдийн засгийн шинэчлэл хөгжил зэрэг нь ЕАБХАБ-ын зарим нэг гишүүн орны хувьд үлгэр жишээ болж болох юм.

 Одоогоор Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгаа. ЕАБХАБ-ийг ч ирээдүйд тэргүүлэхийг хүсэж байгаа. /2013 онд Украйн, 2014 онд Швейцарь, 2015 онд Серб/ Магадгүй дараагийн таван жилд Монголын ийм хүсэлийг хэлэцэх болж мэднэ.

 Монголыг 57 дахь гишүүн болгосон нь ЕАБХАБ-д 12 сарын 6-7-нд Дублин хотноо болсон сайд нарын зөвлөлийн хурлын өмнөх өдөр өөрсөддөө маш их шаардлагатай дэмжлэгийг үзүүлсэн хэрэг болсон юм. Энэ нь ямар нэгэн ач холбогдол бүхий шийдвэр гаргахад зөвшилцөлд хүрэх нь хамгийн хэцүү гэдгийн жишээ юм. Үр дүн нь багахан махтай ирланд рагу маягтай юм гарсан. Гэхдээ ядаж Монголыг гишүүн болгосноор сайд нар баяр хийж тэмдэглэх зүйлтэй болсон юм.

Share this:

  • Twitter
  • Facebook

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО ҮНДЭСНИЙ ҮНЭТ ЗҮЙЛСИЙН УЯЛДАА ХОЛБООНЫ ТАЛААР
ИРЭЭДҮЙН ДАЙНЫ АНУ-ЫН ЗАГВАР НЬ ПЕНТАГОН ДОТОР БОЛОН БНХАУ – ТАЙ ХАРИЛЦАХ ХАРИЛЦААНД ХУРЦАДМАЛ БАЙДАЛ БИЙ БОЛГООД БАЙНА →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Хятадын үүд хаалганд жинхэнэ цөмийн гүрэн тулж ирээд байна. Гэвч энэ нь Орос, АНУ-ын аль нь ч биш
    • Өмнөд Солонгосын батлан хамгаалахын бодлогод гарч буй онцлох өөрчлөлт
    • АНУ-Хятадын сөргөлдөөний дэлхий дахинд үзүүлэх нөлөө
    • АНУ-Хятадын сөргөлдөөн ба Японы явах ирээдүйн зам
    • БААВГАЙ БА ЛУУ. ОРОС БОЛОН ХЯТАДЫН АРМИ НЭГДВЭЛ НАТО-Д ЮУ ТОХИОЛДОХ ВЭ
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    12 сар 2012
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 10 сар   1 сар »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
    31  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
Blog at WordPress.com.
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: