Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Монгол ба баялагын хараалын аюул

Posted by mongoliaworld on 2013/12/28
Posted in: 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай.

4William Pesek (Bloomberg)

 Монгол улс салаа замын уулзвар дээр байна, Хөрөнгө оруулагчид засгийн газар газрын баялагыг олборлож эхлэх эрх олгохгүй удаашруулж байгаад гомдолтой буй боловч байгалийн баялагын асар их нөөцийг эрчимтэй ашиглаж эхлэх эхэн үед бүх зүйлийг тодорхой болгох нь бас  чухал байгаа юм.

Ямарч үед Монгол улс гэдэг нэрийг салхи исгэрсэн говь, нүүдэлчин ард түмэн, гэр хэмээх нүүдлийн орон сууц гэсэн ойлголтууд дагалддаг бөгөөд энэ нь аялал жуулчлалын хамгийн сонирхолтой нутийн нэг билээ.

Энэ улс дэлхийн ирээдүйг харах нэг төрлийн тусгал ч байж магадгүй юм. Арваадхан тэрбум долларын эдийн засагтай 3 сая хүрэхгүй хүн амтай Монгол улс гайхмаар их байгалийн баялагтай улс.  ОХУ, БНХАУ болон Төв Азитай хил залгаа оршдог, далайд гарцгүй Монгол улсад газар зүйн сугалаанд том хожил аваа юу гэхээр үйл явдал болж байна. Энд буй зэс, алтандаа болон асар их бусад баялагтаа худалдан авагч олохын тулд тэгтэлээ холоос эрж хайх хэрэг үгүй ажээ. Гэвч энэ нь бас Нигер, Индонези гэх мэт улсын иргэд өөрсдийн газар доор болон тэнгис далайнхаа ёроолд байгаа баялагаасаа хүртэж чаддаггүй “баялгийн хараал” гэж нэрлэгддэг аюулт хавцалын ирмэг дээр байгаа гэсэн үг юм. Хэдийгээр энд улс төрчид, тэдний эргэн тойрныхон гэсэн цөөн хэдэн хүн сая саяын ашиг хүртдэг боловч олон түмэнд нийтэд нь хүртээлтэй аж үйлдвэржилт хөгжих, ажлын байр нэмэгдэх зэрэгт бараг өөрчлөлт гарахгүй байгаа юм.

Монголд тулгарсан асуудал удахгүй дэлхийнх болно. Энэ нь Ричард Доббс болон түүний эрхэлдэг Мас Кинсей дахь багийн судалгааны үр дүнгээс харагдаж байгаа бөгөөд тэд 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд газрын тос, байгалийн хий, болон бусад нөөцийн хэрэгцээг хангахын тулд 17 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах болно хэмээн таамгалжээ. Энэ нь АНУ-ын эдийн засгийн  жилийн хэмжээнээс илүү мөн Германыхаас 4 дахин их тоо юм. Энэ нь зөвхөн хэсэг хүн эсвэл аль нэг үндэстний хувь заяаг өөрчилж чадах тоо биш. Энэ нь дэлхийг бүхэлд нь гэхдээ муу тал руу нь илүү өөрчилж магадгүй зүйл юм. 1995 онд дэлхий дээр 58 улс байгалийн баялгаа ашиглаж эдийн засаг, амьдрал ахуйгаа авч явдаг байсан бол 2011 он гэхэд энэ тоо 81 хүртэл өссөн. 2030 он гэхэд дэлхийн нийт эдийн засгийн тэн хагас нь Хятадаас Өмнөд Африк хүртэлхи хурдацтай өсөж буй их гүрнүүдийн  ханган нийлүүлэгчид болох төлөвтэй байна.

Энэ нь бид дэлхий ертөнц ил тод байдал, ардчилал, чөлөөт зах зээлийн зүгт урагшлахыг бус авилгын түвшний өсөлт, орлогын тэгш бус байдалыг улам бүр илүүтэйгээр харах болно гэсэн үг юм. “Байгалийн нөөц баялаг ихтэй орнууд ирээдүйгээ сайнаар өөрчлөх маш их боломжтой мэт харагддаг боловч түүхээс үзэхэд тэд маш амархан нуран унацгаасан байдаг ”гэж Лондон дахь Мак Кинсейн дэлхийн хүрээлэнгийн захирал Доббс хэлжээ. “Өнөөдрийн байдлаар баялагтаа түшиглэсэн орнууд нь хязгаардагдмал баялагтай орнуудаас улам бүр хоцрох хандлагатай байна”

Яагаад тэр вэ? Баялагтаа тулгуурласан орнуудын нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь дэлхийн дунджаас 80 хувь доогуур байна. 1995 оноос хойш эдгээр орны талаас илүү нь дэлхийн бүх улсын эдийн засгийн өсөлтийн дундаж хэмжээнд хүрч чадахгүй байна гэж Добби хэлжээ. Дэлхий ертөнц үүнийг халахын төлөөх алхмуудыг хийх юм бол тэр нь хүн төрөлхтний хамгийн ухаалаг сонголт болох юм.  Мак Кинсей хэд хэдэн зүйл санал болгосон байна. Хэн бүхэн мэдэх ч гэсэн төрийн удирдлагын байгууллагуудыг болон ер нь сайн засаглалыг бэхжүүлэх, шаардлага хангасан дэд бүтцийг бий болгох, үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төсвийн ухаалаг бодлого гаргахыг дэмжих, гэнэтийн ашгаа ухаалгаар зарцуулж чадах нь чухал гэж тэрээр хэлжээ.

Асуудал юунд байна вэ? гэвэл нөөц баялаг гадагш гарч их хэмжээний орлого орж эхэлмэгц улс төрийн чин хүсэл эрмэлзэл, шудрага ёс нуран унах нь байдаг зүйл  юм. 2015 онд Мьянмарын Ерөнхийлөгч болох магдлалтай Аун Сан Су Чи-ийн санааг энэ асуудал хамгийн их зовоож буй юм. Өнгөрсөн жил энэ Нобелийн шагналтан хөрөнгө оруулагчдад хандан Мьянмарын ирээдүйн талаарх  “бодлогогүй өөдрөг” үзлээ болгоомжтой илэрхийлэхийг анхааруулсан юм. ”Хангалттай шударга, цэвэр, бие даасан шүүх байхгүй байгаа цагт ямар ч гайхалтай сайхан хөрөнгө оруулалтын хууль хэрэггүй зүйл юм” гэж тэрээр хэлжээ.

Монгол улс салаа замын уулзвар дээр байна, Хөрөнгө оруулагчид засгийн газар олборлолт хийх эрх олгохгүй удаашруулж байна гэж гомдоллож байна. Гэвч нөөцийг ашиглаж эхлэх тэсрэлтийн анхны үеэс л бүх зүйлийг зөв хийх нь илүү чухал юм. Энэ нь орлогын ил тод байдалыг хангах бүх шатны хяналтыг бий болгохын тулд одооноос л ажиллах ёстой гэсэн үг. Чухам хэдэн төгрөгийг газрын гүнээс гаргаж тэр нь хаашаа урсаж байна гэдгийг маш сайн хянах хэрэгтэй. Яагаад Монголын ирэээдүйн хөгжлийн төлөө тогтвортой, бие даасан сан байгуулж болохгүй гэж? Аз үзсэн энэ үед бага зэрэг тэвчээртэй, хүлээцтэй байх нь илүү хол явах бололцоог гаргаж өгөх болно.

Сурталчилгаа

Share this:

  • Twitter
  • Facebook
  • Google

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← Стандарт Банкны зөвлөхийг Монгол Улсаас гарахыг хориглов.
Blue Banner: successfully promoting Mongolia’s nuclear-weapon-free status →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа ба Монгол Улсын оролцоо
    • Швейцарийн гадаад бодлогын сорилтууд
    • Трамп, Путин, Си Жиньпин ба Фукидидын синдром
    • The expansion of US-Mongolia relations
    • Путины хүч чадал түүний газарзүйг сонирхдогт оршдог уу?
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    12 сар 2013
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 11 сар   3 сар »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
  • Сурталчилгаа
Blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: