Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Мөнгөний гачаалд орсон Монгол Улс уул уурхайн төслүүдэд илүү их газар нутгийг санал болгож байна

Posted by mongoliaworld on 2015/01/20
Posted in: 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай.

2Reuters

Улаанбаатар

10,1 сая га (39,000 кв.миль) газар нутагт шинээр хайгуул явуулснаар уналтад орж буй уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж Монгол улс үзэж байна.

Одоогоор 1,5 их наядтай тэнцэхүйц хэмжээний алт, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалын нөөцтэй гэсэн тооцооллыг Монгол Улс гаргаад байгаа бөгөөд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийн өргөдлийг 1-р сарын 26-аас эхлэн хүлээн авна.

Маргаантай олон асуудлаас зайлсхийн, хүлээн зөвшөөрөгдсөн “үндэсний нөөц баялаг”-ийг хууль тогтоогчид руу шилжүүлэн Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах оролдлого хийж байна. Нэмэлт газар гэдэг нь ойролцоогоор улсын газар нутгын тавны нэгтэй тэнцэхүйц газар уул уурхайн олборлолтод нээлттэй болсон ба тооцоолбол энэ нь 116000 кв.миль газар нутаг юм.

“Хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгох үндэс нь дэс дараалалтай, төлөвлөсөн ажил бөгөөд дэд бүтэц, ногоон хөгжил, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдлын ашигтай юм” гэж яамны хэвлэлийн төлөөлөгч Галсангийн Бодьбилгүүн хэлсэн байна.

Мөн тэрээр тусгай зөвшөөрлийг нээлттэй тендер зарлан хөрөнгө оруулагчдад олгоно гэж хэлсэн.

Уул уурхайн ажил нь Монгол улсын эдийн засгийн голлох зорилт юм. Рио Тинто-Оюу Толгойгоос олборлон худалддаг зэс нь улсын экспортын 44%-ийг эзэлдэг бол нүүрс 15%, төмрийн хүдэр 8%-тай байдаг.

Хэдийгээр уул уурхайн бүтээгдэхүүн голлох хувийг эзэлдэг ч өргөн хэрэглээний барааны үнийн уналт, дэлхийн эдийн засгийн хямрал, өнгөрсөн 2014 оны 1-ээс 11 дүгээр сарын хооронд гадаадын хөрөнгө оруулалт 71%-иар буурсан зэрэг нь үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн юм.

Монгол Услын шүүх 2013 онд авилгалын мөрдлөгө явуулан 106 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Kincora Copper өөрийн охин компани “Golden Grouse”-ийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг алдсанаар 7,74 сая ам.долларын алдагдал хүлээсэн, гэхдээ үүнийг ирэх сард нөхөн олгож магадгүй гэж компанийн гүйцэтгэх захирал Сам Спринг энэ долоо хоногт мэдэгдэл хийсэн.

Мөн Монгол улс нь гадаадын уул уурхайчдад Эрдэнэс Таван толгойн улсын эзэмшилд байдаг хэсгийг буюу Өмнөд говийн бүс нутаг дахь улсын томоохон хэмжээний нүүрсний нөөцийг илрүүлэхийг эрмэлзэн хүсэлт гаргаад байгаа.

Монгол Улс 2-р сарын 18 буюу билгийн тооллын шинэ жил гарахаас өмнө Хятадын “Синьхуа Энержи”, Японы “Сумитоми ба Энержи Ресурс” ХХК, Монголын “Уул уурхайн Корпорацитай” 4 тэрбум ам.долларын хэлэлцээр хийхийг төлөвлөж байгаа гэж яамнаас мэдээллээ.

Орчуулж бэлтгэсэн Геополитикийн хүрээлэнгийн идэвхтэн гишүүн Х.Намуунаа

Share this:

  • Twitter
  • Facebook

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах боломжтой
Путин баруунтай тэмцэхийн тулд түүхийг зэвсэг болгон ашиглав →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Хятадын үүд хаалганд жинхэнэ цөмийн гүрэн тулж ирээд байна. Гэвч энэ нь Орос, АНУ-ын аль нь ч биш
    • Өмнөд Солонгосын батлан хамгаалахын бодлогод гарч буй онцлох өөрчлөлт
    • АНУ-Хятадын сөргөлдөөний дэлхий дахинд үзүүлэх нөлөө
    • АНУ-Хятадын сөргөлдөөн ба Японы явах ирээдүйн зам
    • БААВГАЙ БА ЛУУ. ОРОС БОЛОН ХЯТАДЫН АРМИ НЭГДВЭЛ НАТО-Д ЮУ ТОХИОЛДОХ ВЭ
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    Нэгдүгээр сар 2015
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 12 сар   2 сар »
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
Create a free website or blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: