Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Хятад-Монгол-Оросын эдийн засгийн дамжуулан өнгөрүүлэх бүс

Posted by mongoliaworld on 2015/05/02
Posted in: 2. Чухал сэдэв.

2Бээжин – РИА Новости,

Жанна Манкуян.

Еврази тивийг бүхэлд нь хамрах Хятад-Орос-Монголын эдийн засгийн дамжуулан өнгөрүүлэх бүс байгуулах саналыг БНХАУ-ын Гадаад хэргийн Сайд Ван И гаргасан талаар БНХАУ-ын ГХЯ-аас мэдээллээ. Энэ саналыг 4 сарын эхээр Бээжинд Монголын Гадаад хэргийн сайд Лүндэнгийн Пүрэвсүрэнтэй уулзах үеэрээ Ван И анх тавьсан байна.

“Хятад, Орос, Монголын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх асар том орон зай оршдог. Хятадын талаас Хятад-Монгол-Оросын эдийн засгийн дамжуулан өнгөрүүлэх бүс байгуулахыг санал болгож байна. Эдийн засгийн дамжуулан өнгөрүүлэх бүс байгуулах гэдэг нь хятадын ”Нэг бүс-нэг зам” гэж нэрлэж байгаа Торгоны замын эдийн засгийн бүсийг Монголын “Талын зам” болон Оросын Транс Евразийн дамжуулан өнгөрүүлэх бүс байгуулах төлөвлөгөөтэй холбох юм” гэж Хятадын ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлсэн байна.

Гурван улсын цаашдын хөгжлийн шинэ тавцан болж чадахуйц Еврази тивийг бүхэлд нь хамарсан гурван улсын “Хамтын ажиллагааны шинэ дамжуулан өнгөрүүлэх бүс” болох гурван талт бүс барихыг дэмжин Орос, Монгол хоёртой хамтран ажиллахдаа итгэлтэй байгаагаа Ван И илэрхийлсэн байна. Хятадын Гадаад хэргийн сайд, зохих төлөвлөгөө болон зураглалыг боловсруулах, мөн дамжуулан өнгөрүүлэх бүсийн барилгын ажлыг бодитой болгохын тулд Орос болон Монголын талтай харилцаагаа бэхжүүлэх зорилготой байгаагаа хэлсэн юм. “Энэ нь зөвхөн гурван улсын ард иргэдэд ашигтай байгаад зогсохгүй гурван улсын хөгжлийг дэмжиж, мөн Евразийн хөгжлийн шинэ түлхэц болно” гэж Ван И мэдэгдсэн байна. Хятадыг Европтой холбох шинэ торгоны зам барих, Ази болон Африктай хамтын ажиллагааг бэхжүүлхийг БНХАУ-ын дарга Си Зиньпин 2013 онд эхлүүлсэн билээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мөн 3-р сарын эхээр 2015 оны Хятадын гадаад бодлогын цөм нь “Нэг бүс-нэг зам”-ын санааг бүх талаар дэмжих, тус төслийг хэрэгжүүлсэнээр Евразийн “Бүрэн сэргэлт” хэрэгжих болно гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгдсэн юм.

Сурталчилгаа

Share this:

  • Twitter
  • Facebook
  • Google

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← China’s role in peace and progress
STATEMENT OF BLUE BANNER →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа ба Монгол Улсын оролцоо
    • Швейцарийн гадаад бодлогын сорилтууд
    • Трамп, Путин, Си Жиньпин ба Фукидидын синдром
    • The expansion of US-Mongolia relations
    • Путины хүч чадал түүний газарзүйг сонирхдогт оршдог уу?
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    5 сар 2015
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 4 сар   8 сар »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
  • Сурталчилгаа
Create a free website or blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: