Хятад улс Дэлхийн II дайн ба Японы түрэмгийлэл (1937-1945)-ийн эсрэг Эсэргүүцлийн дайнд ялсны 70 жилийн ойгоо тэмдэглэлээ. Уг баярын хамгийн сэтгэл хөдөлгөсөн хэсэг нь 9 дүгээр сарын 3-ны цэргийн жагсаал байсан. Энэ жагсаал нь 70 жилийн өмнөх харгис хэрцгий дайн, хятад хүмүүсийн зовлон, Японы түрэмгийлэлийн эсрэг баатарлаг эсэргүүцэл тэмцэл зэргийг сануулсанаараа Үндэсний баярын өдрийн жагсаалаас өөр байлаа.
Харамсалтай нь, Барууны зарим улс төрч, хэвлэл мэдээлэлийхэн уг баяр тэмдэглэлтийг хардангуй харж байна. Ялангуяа Дэлхийн II дайны үед хамтын хүчний талд байсан зарим улсын тэргүүлэгчид уг тэмдэглэлт үйл явдалд оролцох үгүйгээ шийдэж чадахгүй байсан нь ажиглагдаж байв. Хятад улс дэлхийн улс төр эдийн засгийн хөгжилд нөлөөлөх нөлөө тун их байгаад санаа зовсноос шалтгаалж тэдгээр улсуудын талаас хариугаа өөрчилсөн байж болох юм.
Эдгээр санаа зоволтууд нь Украйны хямралд сэжиг бүхий үүрэг гүйцэтгээд буй Оросоос мөн үүдэлтэй. Барууны хэсэг улс төрчид, судлаачид хэдийгээр Орос Хятад 2 холбоотон биш боловч барууны эсрэг нэгдэж байна хэмээн тааварлаж байна. Үүнээс гадна, Зүүн Хятад болон Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлууд олон улсын нийгэмлэгт зарим буруу ойлголтуудыг үүсгээд байгаа билээ.
Түүнчлэн, далайн тээврийн замаа өргөтгөх, хамгаалах, олон улсын тэнгисийн дэг журмыг сахиулахын тулд Хятадын цэргийн хүчин агаарын болон усан цэргээ нэмэгдүүлэхээр хичээж байгаа зэрэг нь хэсэг улсын бухимдлыг хүргээд байна.
Яг үнэндээ эдгээр улс АНУ Хятадыг хязгаарлахыг хүсэж, Европын холбоо энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй, Зүүн өмнөд Азийн зарим орнууд айдастай, Хятадын хөгжилд сэжиглэнгүй хандаж байгаа зэргээс үүдэн ийм нийтлэг үзэлтэй болчихоод байгаа юм.
Барууныхны дурсгалт үйл ажиллагааг тэмдэглэхдээ Хятадаас өөр байдаг нэг зүйл нь түүндээ анхаарал бараг өгдөггүй. Хэдхэн Барууны орон 70 жилийн өмнөх дайн гадаад дэлхийн тухай Хятад хүмүүсийн бодлыг өөрчлөхөд ямар чухал үр нөлөө үзүүлснийг бүрэн ойлгосон байдаг. 1840 оны Хар тамхины Нэгдүгээр дайнаас эхлээд 1941 оны Номхон далайн дайн хүртэл, барууныхны талаарх Хятад хүмүүсийн хандлагыг нэг үгээр илэрхийлвэл: “зэвүүцэл”. Ингэж бодох олон ч шалтгаан байсан.
Хятад хүмүүсийг өөрөөсөө доогуур хэмээн үздэг Барууныхны хандлага, колониудаа нэмэх гэсэн хоосон оролдлогууд, Хятад болон барууныхны хоорондын тэнгэр газар шиг ялгаатай соёл, дэлхийн худалдааг эсэргүүцсээр байсан Хятад улс гэх эдгээр зүйлс нь 2 талын сөргөлдөөнд нөлөө үзүүлсэн. Боксёрын бослого ба Хятадын эсрэг 8 үндэстний холбоотон зэрэг нь энэ сөргөлдөөний хамгийн том үеүд юм. Үр дүнд нь Хятадууд барууныхныг “Барууны мангас”-ууд хэмээн хүлээн авах болсон.
Энэ бол олон сая Хятад хүмүүсийн аминд заналхийлсэн, гадаад ертөнцийг эерэгээр харж байсан олонхи Хятадуудын үндэстэн хэмээн оршин тогтноход нь заналхийлсэн Япончуудын түрэмгийлэл байсан. АНУ, Их британи, ЗХУ туслаж байгааг хятад хүмүүс харахдаа өөрийн улс болон бусад улсуудад хамтдаа хуваалцах зүйлс их байгааг ойлгосон. Фашизмын эсрэг дайнд ялсан нь Хятад болон АНУ, Европын улсуудын хооронд нөхөрлөл, итгэлцэл бий болоход, түүнчлэн НҮБ-ыг бий болгоход оролцоход тусласан.
БНХАУ-ыг байгуулсаны дараа, Солонгосын дайн гэх мэт түүхэн асуудал байсан ч гэсэн, дайны дараах дэлхийн журам гэх нийтлэг ойлголт байсан ба энэ дэг журам Хятадыг НҮБ-д зөв суудал авахад туслажээ. Дэн Сяопин 1970-аад оны сүүлээр шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлсний дараа энэ улс дэлхийн чухал хэсэг болсон билээ.
Яагаад Барууны орнууд Хятадад болсон тэмдэглэлт баярт оролцохгүйг гэж шийдснийг ойлгоход хүндрэлтэй байгаа ба тэд уг үйл ажиллагааны үеэр нийтлэг ойлголцлоо дүгнэх сайхан боломжоо алдсан юм. Дэлхийн II дайны ялалтыг авчирсан холбоотнуудтай мөр мөрөө түшилцэн дайтсан дайн нь нэг улсын хүчээр чухал амжилтыг хийж чадахгүй гэдгийг Хятадад ойлгуулсан. Үүгээрээ, жинхэнэ энх тайван, хөгжин цэцэглэлт нь “нэг хувь заяаны төлөөх дэлхийн нийгэмлэг”-гүйгээр боломжгүй билээ.
Ши Жинпин ерөнхийлөгч болоод “нэг хувь заяаны төлөөх дэлхийн нийгэмлэг”-ийн замыг сонгосон байхад, барууныхан жагсаалыг хараад санаа зовох нь ямар ч шаардлагагүй, яг үнэндээ инээдтэй хэрэг юм.
Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн Геополитикийн судалгааны хүрээлэнгийн гишүүн судлаач Т.Түвшинзаяа