Энэ талаар The Washington Times сонин саяхан мэдээлжээ. Уг сонинд бичсэнээр, Исламын Улсын эгнээнд хятадаас гаралтай дайчдын тоо нэмэгдэж буйд Бээжин сэтгэл түгших болсон байна.АНУ-ын зэвсэгт хүчин дэх эх сурвалжийг иш татан уг сонинд тэмдэглэснээр, Сирид ажиллагаа явуулж буй Оросын Зэвсэгт хүчинд хятадын цэргүүд нэгдэх бололтой.
2015 оны 9 дүгээр сараас эхлэн ОХУ Башар Асадын хүсэлтээр терроризмын эсрэг ажиллагаа явуулж, “Исламын Улсын” объектуудад агаараас цохилт өгч байгаа билээ. 2016 оны эхнээс хойш л гэхэд оросын Агаар, сансарын хүчний нисэх онгоцууд алан хядагчдын 1100 орчим объектийг устгажээ. Үүний зэрэгцээ, АНУ-ын тэргүүлсэн “Исламын Улсын эсрэг эвслийн” хүчин Сирийн нутаг дэвсгэр дээр цохилт өгч байгаа, гэхдээ уг эвсэл Сирийн эрх баригчдаас зохих мандат аваагүй юм.
http://www.ntv.ru/novosti/1594425/?fb#ixzz3xFhsqwaL
Орос хэлнээс орчуулж бэлтгэсэн Т.Баярмагнай