Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Жакобс Инженеринг групп Монгол дахь Рио Тинтогийн 5.3 тэрбум ам.долларын уурхайг барихаар боллоо

Posted by mongoliaworld on 2016/06/13
Posted in: 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай.

1.mСонали Паул

Монгол Улс дахь Оюу толгойн 5.3 тэрбум долларын алт, зэсийн газрын гүний уурхайг барих үндсэн гэрээг байгуулахаар сонгогдсон тухайгаа Жакобс Инженеринг групп өнгөрсөн долоо хоногт мэдээллээ. Оюу толгойн гүний уурхайг барих нь Рио Тинтогийн зэсийн салбар дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэх амбиц болон дэлхийн бараа, бүтээгдэхүүний зах зээлийн уналтаас үүдэн хямраад буй Монголын эдийн засгийг өсгөхөд тэргүүлэх ач холбогдолтой юм.

“Өнгөрсөн сард гүний уурхай барих ажлыг үргэлжлүүлэх эцсийн шийдвэр гарсан учир бүтээн байгуулалтыг хийхэд энэхүү гэрээ нь тун чухал хэсэг болж байгаа юм” гэж Оюу толгойн гүйцэтгэх захирал Эндрью Вүүдли мэдэгдэв.

Бүрэн хэмжээгээр үйлдвэрлэл явуулах эхлэх хүртэл зарцуулах урт хугацаа болон улс төрийн өөрчлөлт, газрын гүнд явагдах ажлын улмаас уурхайд тулгарах сорилт зэрэг болзошгүй эрсдэлүүдээс үүдэн  тус гүний уурхайн төслөөс хүлээгдэж буй өгөөж 20 хувьдаа хүрнэ гэдэгт эргэлзээтэй байгаагаа Бернстайн судалгааны байгууллага өнгөрсөн долоо хоногт илэрхийлжээ.

“Нэг паунд зэсийн үнэ 3.0 ам.доллараас дээш гарна гэсэн Рио-гийн шинжээчдийн таамаглал биелэгдсэн ч уг хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцлийг бууруулж мэдэх техникийн болон бусад төрлийн томоохон эрсдлүүд учирч болзошгүй юм” гэж Бернстайны дүн шинжээч хэлсэн юм.

Тэдний энэхүү дүгнэлт нь Рио Тинтогийн үнэ цэнийн ерөнхий менежер асан Нийл Врьюстерийн гаргасан Оюу толгойн гүний уурхайн төслийн үнэлгээнд тулгуурласан ажээ.

Оюу толгойн ил уурхайн эхний шатны ажлын төлөвлөгөөг 2010 онд баталсан бөгөөд 2013 онд үйлдвэрлэлийг эхлүүлсэн юм. Гүний уурхайн төсөл нь засгийн газартай үүссэн зөрчлийн үеэр 2013 онд түр зогссон бөгөөд энэ зөрчил өнгөрсөн жил шийдвэрлэгдсэн билээ.

 “Тэд хөрөнгө оруулалт хийж бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсээр 17 жилийг зарцууллаа” гэж Бернстайны дүн шинжээч Пол Гэйт хэлсэн.

“Хэрэв тэд Монголын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү асуудал, гацаа үүсэхийг мэдэж байсан бол 2010 онд (Оюу толгойн) үйл ажиллагааг эхлүүлэхгүй л байсан болов уу” гэж мөн тэр хэлэв.

Харин Рио Тинто Бернстайны тайланд тайлбар өгөхөөс татгалзсан юм.

(Сонали Паул бичиж, Эд Давиес хянав)

Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн Энхтайван аюулгүй байдлын судалгааны Цэнхэр Сүлд нийгэмлэгийн гишүүн судлаач О.Баттулга

 

Сурталчилгаа

Share this:

  • Twitter
  • Facebook
  • Google

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← Mонгол Улсын кибер аюулгүй байдлыг хангах хамтын ажиллагаа
Америкийн Монгол муж →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа ба Монгол Улсын оролцоо
    • Швейцарийн гадаад бодлогын сорилтууд
    • Трамп, Путин, Си Жиньпин ба Фукидидын синдром
    • The expansion of US-Mongolia relations
    • Путины хүч чадал түүний газарзүйг сонирхдогт оршдог уу?
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    Зургаадугаар сар 2016
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 5 сар   7-р сар »
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    27282930  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
  • Сурталчилгаа
Create a free website or blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: