Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Орос ба Хятадын харилцаа: уламжлалт бус хамаарал уу, эсвэл бие биенээсээ суралцаж байна уу?

Posted by mongoliaworld on 2016/07/15
Posted in: 2. Чухал сэдэв.

4Обзор прессы / Inopressa

Өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад албан ёсны айлчлал хийсэн. Англи хэл дээр  гардаг хэвлэлүүд судлаачдийн санал бодол дээр тулгуурлан түүний айлчлалын зорилго болон Орос-Хятадын харилцааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсээр байна.

“The Wall Street Journal” сэтгүүлд “Ядарч байгаа Орос улс Хятадтай тогтоосон өөрийн харилцаагаа ашигтай болгохыг оролдож байна” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгджээ. Энэ өгүүлэлд Хятадад айлчлал хийсэн Ерөнхийлөгч Путин худалдаа, эдийн засгийн харилцаагаа илүү хялбар болгохыг хичээсэн байна. Учир нь барууны орнуудын хориг болон газрын тосны үнэ доогуур байгаа энэ үед Оросын эдийн засаг хүндхэн сорилтыг туулж байна хэмээн сэтгүүлч Чунь Хань Вон болон Натан Хож нар бичжээ.

 Үүнээс гадна Путины айлчлал нь Бээжингийн хувьд дипломат үйл ажиллагаа нь хэцүүхэн зүйлтэй тулгараад байгаа үетэй давхцаж байна. Олон улсын арбитрын шүүхээс Өмнөд-Хятадын тэнгис дэхь маргаанд Хятад улсыг буруутай гэж үзэж магадгүй байгааг эсэргүүцэж буй Бээжингийн шүүмжлэлийг дэмжихийг барууны орнуудын засгийн газраас Хятадын дипломатууд хүсч байгаа юм гэж хэвлэлүүд тайлбарлажээ.

ОХУ болон Хятадын Ерөнхийлөгч нар “Торгоны замын эдийн засгийн бүс” болох Хятадын санаачлагыг Евразийн эдийн засгийн холбоотой уялдуулах, Оросын эрчим хүчний экспорт, хурдны төмөр замын төсөл дэхь Хятадын хөрөнгө оруулалт болон эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн хөгжлийг түргэсгэх зэрэг өмнө нь тохиролцсон асуудлыг хэлэлцлээ гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны дэргэдэх олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Чэнь Юрон хэлжээ.

Москвагийн Карнеги судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Александр Габуев хоёр орны Ерөнхийлөгчид адил тэгш эрхтэй,  ижил байр суурьтай байхын тулд Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтын протоколыг урьдчилан сайтар шалгаж хянан нягталсан тухай хэлсэн юм. Гэхдээ Орос харьцангуй эмзэг байдалд байна. Хятадад Орос хэрэгтэй гэхээсээ илүүтэй Орост Хятадууд хэрэгтэй байгаа энэ үед Орос орон Хятадаас хамаарах уламжлалт бус хамааралд улам бүр татагдан орж байж болох юм” хэмээн тэрээр үзсэн байна. Учир нь тохиолцоонд хүрэх цаг мөчид хятадууд хатуу байр суурь баримтлах магадлалтай юм. Мөн айлчлал нь үнэндээ геополитикийн дуудлага худалдаа  маягийн зүйл боллоо гэж тус сонин тэмдэглэжээ.

Гааг дахь Арбитрын шүүх удахгүй Филипины шүүхийн нэхэмжлэлийг хянаж үзээд шийдвэр гаргах учиртай. Учир нь Филлипины шүүх далай тэнгис дэх Хятадын эзэмшлийг маргаантай гэж үзсэн юм. Харин Хятад улс энэ асуудлыг хууль, эрх зүйн талаас нь  хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ талаар бусад улс орны дэмжлэгийг авахыг хичээж байгаа юм. Хятадын Ерөнхийлөгч Украйны хямралын үеэр Оросын талаар Хятадын баримтлаж байсан шиг энгийн харилцаа үргэлжилсэн, элдэв шүүмжлэлд оролцоогүй болон болзошгүй хориг арга хэмжээнд нэгдээгүйтэйгээ адил байр суурьтай байхыг Оросоос хүсэж байгаа юм гэж Сингапурын Ли Куаны Нийгмийн бодлогын сургуулийн ажилтан Александр Королев хэлсэн байна.

Гэхдээ Оросын байр суурь Зүүн Өмнөд Ази дахь түүний өөрийнх нь ашиг сонирхолоор хязгаарлагдаж байж бас болох юм. Москва нь усан орон зайн төлөөх Хятадын хоёр өрсөлдөгч буюу Вьетнамтай ойр дотно харилцаатай, харин Малайзтай цэргийн харилцаатай байгаа билээ.

Путин дэмжлэгийхээ хариуд Хятадыг Алс Дорнод болон Сибирийн бүс нутагт хөрөнгө оруулалтад татан оролцуулах сонирхолтой байгаа гэж зохиогч үзэж байна. “Орос, Хятад хоёр бие биенээсээ суралцаж байна. Тэдний цэргийн салбар дахь холбоо улам бүр бэхжиж байна” хэмээсэн гарчигтай нийтлэл Financial Times-д нийтлэгджээ. Тавдугаар сард Орос, Хятад хоёр цэргийн маневрын шинэ зоримог сургалтыг зохион байгууллаа” гэж сэтгүүлч Чарльз Кловер бичжээ. Тэр дундаа Хятадын цэргийн албан хаагчид Москвад өөрийн хамт олонтойгоо уулзаж, таван өдрийн турш баллистик пуужингийн довтолгоонд өгөх хамтарсан хариу арга хэмжээг авах компьютерын загварчилсан сургалт хийжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам “дээрхи сургалт нь ямар нэгэн гуравдагч улсын эсрэг чиглэгдээгүй” гэдгийг мэдэгдсэн байна. Хятад, Орос хоёрын барууны цэргийн хүч чадлыг эсэргүүцэх, бие биенийгээ үүнд сургахаар хичээж буй тэдний харилцаа улам бүр ойр дотно болж байна хэмээн хэвлэлүүд мэдээлж байна. Зэвсэг нийлүүлэх  тухай олон тооны гэрээ байгуулснаар хамтын сургалтыг зохион байгуулахад хүрсэн. Шинжээчдийн үзэж байгаагаар Орос болон Хятад өөрсдийн зэвсэгт хүчнийхээ шинэчлэлд адилхан стратеги боловсруулсан байна.

Си Зиньпин Хятадын ардын чөлөөлөх армийг газар дээр, далай, агаарт ч гэсэн тулалдах чадвартай хуурай замын арми болгохоор төлөвлөж байна. “Энэ стратеги нь оросын 2009 онд эхлүүлсэн шинэчлэлээс илүү сайн болсон” гэж нийтлэлийн зохиогч бичжээ. Москва зэвсэгт хүчнээ мэргэшүүлэх, цэрэгт татагдагсдын тоог багасгах, командийн бүтцийг оновчтой болгох, өөрийн зэр, зэвсгээ шинэчлэхийг эрмэлзэж байсан. “Бээжин Оросын зэвсгийг хуулан үйлдвэрлэх замаар аль хэдийнээ өөрийн зэвсэгт хүчээ шинэчилсэн билээ, гэхдээ одоо барууны хоригт орсон Орос Хятадаас бүрэлдэхүүн зэвсэг, техникийн эд анги болон технологи худалдан авч байна. Оросын эрх баригчид эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудад зориулсан хятадын дизель хөдөлгүүрийг худалдан авч байгаагаа мэдэгдсэн. Учир нь 2014 онд оросыг германаас энэ төрлийн хөдөлгүүрийг худалдан авахыг хориглосон юм” хэмээн хэвлэлүүд бичиж байна.  Тай Мин Чеунg (Калифорнийн их сургууль, Сан Диего) “АНУ, Орос, Хятадын стратегид зориулан өөр нэг нийтлэг хандлагыг тодорхойлсон нь “Гибрид дайны арга хэрэгсэл” юм. Крымыг албадан нэгтгэх үеэр Орос улс ямар нэгэн таних тэмдэггүй хувцас формтай цэргүүд болох “ногоон хүмүүс”-ийг оруулсан. Мөн Зүүн Украйн дахь босогчдод туслах аргаар өөрийн шинэ стратегиа баталгаажуулсан гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна.

Москва болон Бээжинд “Америкийн эсрэг хамтдаа” гэсэн ойлголт бий болж байна. Гэхдээ энэ нь АНУ-ын эсрэг албан ёсны зэвсэгт хүчин байгуулна гэсэн үг бас биш юм. Хятадуудын хувьд тэдэнд ямарч хамаагүй Украйнаас болоод тэд Барууны орнуудтай сөргөлдөхийг хүсэхгүй байгаа бол  Орос Өмнөд-Хятадын тэнгисийг яг л үүнтэй адилаар харж байгаа билээ. Харин Хятад улс Оросын дэмжлэгтэйгээр Хятадаас Баруун Европ, Африк хүртлэх худалдаа, дэд бүтцийн сүлжээ барих ажил болох “Нэг бүс нэг зам” гэсэн өөрийн стратегиа хэрэгжүүлэхийг хүсч байгаа юм.

Орос хэлнээс орчуулж бэлтгэсэн “Геополитик судлал” клубын гишүүн Э.Уранцэцэг

Advertisements

Share this:

  • Twitter
  • Facebook
  • Google

Like this:

Like Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын усан цахилгаан станц Байгал нуурт сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулав
Тяньжинаас Улаанбаатараар дайрч Улаан-үүд хүрэх авто замын транзит тээврийн шинэ маршрут бий болно →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Монголчууд яагаад Трамп-Ким Чен Уны уулзалтыг зохион байгуулах итгэлтэй байна вэ?
    • Геополитикийн мэдээ 2018.04.22
    • Геополитикийн мэдээ 2018.04.16
    • Emergence of Russia and China’s New Eastern Bloc
    • Геополитикийн мэдээ 2018.04.12
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    7 сар 2016
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 6 сар   8 сар »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
  • Advertisements
Blog at WordPress.com.
Цуцлах
%d bloggers like this: