Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

АНУ-Хойд Солонгосын “2-р сувгийн” дипломат нууцлаг уулзалтуудын талаар

Posted by mongoliaworld on 2016/09/21
Posted in: 2. Чухал сэдэв.

7Вашингтон Пост

Жош Рогин

АНУ-ын зарим шинжээчид болон өмнө нь засгийн газарт ажиллаж байсан хүмүүс Хойд Солонгосын албаны хүмүүстэй энэ онд хэд хэдэн удаа нууцаар уулзсан бөгөөд тэдний зарим нь Ким Жон Уны засгийн газар цөмийн хөтөлбөрийн талаар дахин хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж хэлжээ. 2011 онд Ким эцэг нас барж, Ким Жон Ун төрийн эрх авсан цагаас хойш АНУ, Хойд Солонгосын засгийн газрын хооронд ямар нэгэн албан ёсны хэлэлцээ хийгдээгүй байгаа юм.

Тэгэхдээ Пхеньян “2-р сувгийн” яриа хэлэлцээнүүдийг ашиглан Вашингтонтой эргэн холбоо тогтоохыг эрмэлзэж байгаа нь тодорхой болоод байгаа юм. Пхенян энэ төрлийн уулзалтуудад ихэнхдээ өндөр тушаалын дипломатуудаа явуулдаг. Америкийн талаас оролцогсод нь хуучин албаны хүмүүс болон Солонгосын болон цөмийн асуудлаарх томоохон шинжээчид байдаг. Берлин, Сингапур, Бээжинд уулзалтууд зохион байгуулагдаад байна. Залуу Ким төрийн эрхэнд гарснаас хойш Хойд Солонгос цөмийн болон баллистик пуужингийн туршилтын тоогоо эрс нэмэгдүүлсний нэгэн жишээ нь өнгөрсөн долоо хоногт тэнгисийн пуужин амжилттай хөөргөсөн явдал юм. Вашингтонд Хойд Солонгосын эрх баригчидтай бодит хэлэлцээ хийх боломжгүй гэж үзэх уламжлалт хандлага байна. Гэхдээ Хойд Солонгосын албаны хүмүүстэй уулзаж байгаагаа Америкчууд үгүйсгэсээр байгаа юм.

АНУ-Солонгосын хүрээлэнгийн цөмийн шинжээч Жоел Вит “Тэдний гол сонирхол нь одоо байгаа гал зогсоох гэрээг энх тайвны гэрээ болгож өөрчлөх. Энэ хүрээнд тэд цөмийн зэвсэг хорогдуулах асуудлыг ярих боломжтой ” гэсэн бөгөөд цаашлаад “Тэд цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэх боломжтой гэдгээ тодорхой илэрхийлсэн. Энх тайвны гэрээ байгуулах хэлэлцээ хийгдвэл энэ талаар ярилцах боломжтой” гэжээ.

Вит 2 дугаар сард АНУ-ын бусад шинжээчидтэй хамт Берлинд очиж, үүний дараагаар 5 дугаар сард Хойд Солонгосын Гадаад хэргийн сайдаар томилогдсон Ри Ёон Хотой уулзсан юм. Тэрээр Пхеньяны төлөөлөгчид хэлэлцээг дахин сэргээх үүд хаалга нээлттэй байгааг илэрхийлсэн гэжээ. Өмнө нь АНУ-ын засгийн газарт ажиллаж, Хойд Солонгостой хэлэлцээ хийж байсан Роберт Карлин ч мөн адил Берлинд очсон. 7 дугаар сард тэрээр Хойд Солонгосын гаргасан шинэ мэдэгдлийг дүгнэн өгүүлэл бичсэн бөгөөд Пхеньян тус мэдэгдэлдээ нийт Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүйжүүлэх асуудал нь АНУ-тай тохиролцоход хүргэх том хэрэгсэл гэсэн юм. Гэхдээ Хойд Солонгосчуудтай уулзсан бусад америкчууд Хойд Солонгосчууд хэлэлцээг нээх бодит ашиг сонирхолтой байгаад эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Жорж В. Бушийн засаглалын жилүүдэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд Азийг хариуцсан голлох мэргэжилтэн байсан Виктор Ча нь дээр дурьдсан Вит, Карлин нартай уулзалтанд цуг оролцсон хэдий ч эсрэг дүгнэлт хийсэн байна.

Тэрээр “Тэд албан ёсны хэлэлцээ хийх талаар ярьж байгаа юм шиг харагдаагүй” гээд “Тэд зүгээр л ярилцах асуудлаа л судлаж байх шиг байсан” гэжээ. Ча Хойд Солонгосын сүүлийн үед хэлж буй гоё, ганган үгсийг өмнө нь хэлж байсан зүйлсээс зарчмын хувьд ялгаагүй гээд үүнийг шинэ үзэгдэл гэж харж, Пхенян нээлттэй бодлого барьж байна гэж үзэж буй хүмүүсийг хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөгсөд гэж нэрлэсэн байна. Тэрээр “Өмнө нь иймэрхүү хандлага гаргаж буйг нь мэдэхэд одоогийнх шиг их ажил ордоггүй байсан” гэжээ. Мөн АНУ-ын зарим хүн өнгөрсөн 6 дугаар сард Бээжинд болсон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээ хэмээх хаалттай хурлын үеэр Хойд Солонгосын албаныхантай шууд уулзсан байна. Төрийн департментын Хойд Солонгос дахь бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Сун Ким тэр уулзалтанд оролцсон бол нөгөө талаас Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны АНУ-ын асуудал эрхэлсэн хэлтсийн ерөнхий захиралын орлогч Чое Сун Хуй Хойд Солонгосын төлөөлөгчдийг ахлан оролцсон юм.

Төрийн департментийн зүгээс ямар нэгэн албан ёсны уулзалт хийгээгүй гэж мэдэгдсэн ч тус хуралд оролцогчдын нэг нь надад Ким, Чое нар хурлаас гадуур уулзсан байх магадлалтай гэсэн юм. Оролцогчдын хэлж байгаагаар Чое хурлын үеэр яриа хэлэлцээ дахин зохион байгуулах талаар ярьсан гэжээ. Пхеньян одоо байгаа цөмийн зэвсгийг устгах талаар дахиж хэлэлцэхгүй тэгэхдээ дахиж үйлдвэрлэхгүй байх талаар ярилцаж болно гэж Чое хэлжээ. Хуралд оролцогч “миний ойлгосноор тэд “Бид энд хэлэлцээ хийх үүд хаалга хаагдаагүй, бид ярилцахад бэлэн. Гэхдээ биднмйг байгаа зүйлсээ үгүй хийнэ гэж бодох хэрэггүй” гэж хэлэх гээд байх шиг байсан” гэсэн юм. Цагаан ордоныхон болон Вашингтон дахь бусад хэлэлцээ эхлүүлэхгүй гэсэн байр суурьтай албаныхны хувьд Хойд Солонгосын тал цөмийн зэвсэг хорогдуулах ямар ч хүсэлгүй байгаа гэж үзэж байгаа юм. Ким удаа дараа цөмийн бөмбөг, баллистик пуужин туршсан туршсаны хариуд энэ зун Обамагийн засгийн газар Пхеньянд тависан хоригоо эрс нэмэгдүүлсэн юм.

Обамагийн засгийн газарт Пхеньянтай шинэ хэлэлцээ эхлүүлэх хугацаа үлдээгүй. Хэрвээ Хилари Клинтон сонгогдсон тохиолдолд түүний гол зөвлөхүүдийн хэлж байгаагаар хэлэлцээ хийхээсээ өмнө Кимд шинээр хориг тавьж илүү дарамт үзүүлэх магадлалтай байгаа юм. Энэ нь Ираны эсрэг авч хэрэгжүүлсэнтэй адил үйлдэл юм. Тэгэхдээ Хойд Солонгос бол Иран биш. Шинжлэх ухаан, олон улсын аюулгүй байдлын хүрээлэнгийн үзэж байгаагаар тэдэнд одоогоор олон арван бөмбөг үйлдвэрлэх нөөц байгаа бөгөөд Клинтон эсвэл Трампын Ерөнхийлөгчийн эхний сонгуульт хугацаа дуусах үед 79 цөмийн зэвсэг үйлдвэрлэх нөөцтэй бололтой байгаа юм. Асуудал дагуулдаг ч энэ түнш орноо эдийн засгийн хувьд боомилох дургүй байгаа Хятадаас Пхеньян бодитоор хамаарч буй тул олон талт хориг тавиад амжилт олох магадлал бага юм. Хэрвээ Хойд Солонгосын тал Америкчуудтай ярилцахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа бол АНУ-ын засгийн газар хэлэлцээ хийх боломжийг хайж олох үүрэгтэй билээ. Тэгэхдээ Хойд Солонгосын тал үнэхээр чин сэтгэлээсээ хүсч байгаа бол тэд энэ сонирхлоо улам тодоор илэрхийлж, дайнч байдлаа зогсоох хэрэгтэй юм.

Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн ГПСХ-ийн шинжээч Р.Нямдаваа

Share this:

  • Twitter
  • Facebook

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← ШХАБ Ази тивд илүү үүрэг рольтой тоглож эхэллээ
Энхийн гэрээ бол шийдвэрлэх ёстой хамгийн тулгамдсан асуудал →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Хятадын үүд хаалганд жинхэнэ цөмийн гүрэн тулж ирээд байна. Гэвч энэ нь Орос, АНУ-ын аль нь ч биш
    • Өмнөд Солонгосын батлан хамгаалахын бодлогод гарч буй онцлох өөрчлөлт
    • АНУ-Хятадын сөргөлдөөний дэлхий дахинд үзүүлэх нөлөө
    • АНУ-Хятадын сөргөлдөөн ба Японы явах ирээдүйн зам
    • БААВГАЙ БА ЛУУ. ОРОС БОЛОН ХЯТАДЫН АРМИ НЭГДВЭЛ НАТО-Д ЮУ ТОХИОЛДОХ ВЭ
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    Есдүгээр сар 2016
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 8 сар   10 сар »
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    2627282930  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
Blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: