Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Улаанбаатарын үйл явцын 2016 оны уулзалт

Posted by mongoliaworld on 2016/12/09
Posted in: 2. Чухал сэдэв.

5Төгсгөлийн баримт бичиг

2016 оны 11-р сарын 14-16, Улаанбаатар, Монгол Улс

Улаанбаатарын үйл явц: Зүүн хойд Азид яриа хэлэлцээний уламжлал бий болгох нь

Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлын талаарх, иргэний нийгмийн байгууллагуудын оройлон оролцдог “Улаанбаатарын үйл явц” яриа хэлэлцээг анх 2015 оны 6-р сард “Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн түншлэл” санаачлан эхлүүлсэн билээ. Улаанбаатарын үйл явцыг бүс нутгийн 15 сүлжээн дээр суурилсан иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдэх дэлхийн хэмжээний “Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн түншлэл” холбоо зарлан хуралдуулж, зохион байгуулдаг билээ.

Жил тутам зохион байгуулагддаг Улаанбаатарын үйл явцын уулзалтуудын ерөнхий зорилго нь иргэний нийгмийн дундах яриа хэлэлцээ, харилцан үйлчлэлийг нэмэгдүүлэх замаар Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг тогтоох үйлсийг дэмжихэд оршино. 2016 оны 11-р сарын 14-16-нд зохион байгуулагдсан 2016 оны Улаанбаатарын үйл явцын уулзалтын үеэр Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх асуудал, Зүүн хойд Азид цөмийн зэвсгээс ангид бүс байгуулах зорилт, хурцадмал байдлыг намжаахад иргэний нийгмийн оруулах хувь нэмэр, хэлхээ холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудал болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтоох асуудлаар иргэний нийгмүүдийн хооронд шударга, нээлттэй хэлэлцүүлэг өрнөх боломж олдлоо.

Бүс нутгийн яриа хэлэлцээг хэрэгжүүлэхэд Монголын иргэний нийгмийн үүрэг

Улаанбаатарын үйл явцын нэгэн чухал зүйл нь Монгол Улсын Зүүн хойд Азийн хүрээн дэх стратегийн үүрэг юм. Монгол Улс бол бүс нутгийн бүхий л оронтой найрсаг харилцаатай, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, цөмийн Зэвсгээс ангид статустай орон билээ. Бүс нутгийн энэхүү яриа хэлэлцээг зарлан хуралдуулахад “Зэвсэгт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх дэлхий нийтийн түншлэл”-ийн Монгол дахь төлөөлөгч болох Цэнхэр Сүлд ТББ онцгой үүрэг гүйцэтгэж байна.

Геополитикийн нөхцөл, 2016 оны 11-р сар

Тус уулзалт нь одоо тогтоод буй улс төрийн дэглэмд олон нийт итгэл алдарч, АНУ-ын Ерөнхийлөгч, конгрессын сонгуулиас үүдэн гадаад бодлогод нь шилжилтийн үе ирж, Зүүн Азид цэргийн зардал нэмэгдэж, бүс нутагт цөмийн тогтоон барих бодлого давамгайлах болж, Солонгосын хойгийн нөхцөл байдал улам хурцдаад зогсохгүй Бүгд Найрамдах Солонгос улсад тодорхойгүй байдал үүсээд байгаа цаг үед зохион байгуулагдаж байна. Нөгөөтэйгүүр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей цөмийн зэвсгийг хориглох олон улсын хэлэлцээ эхлүүлэх тогтоолын төсөл батлан гаргах төлөвтэй байна.

Бүс нутгийн гол асуудлуудыг хэлэлцэв

Оролцогчид тогтвортой энх тайвныг тогтоох үйлсэд хориг арга хэмжээ, хэлхээ холбоогүй байх бодлого үр ашигаа өгөхгүй байгааг ухамсарлан Зүүн хойд Азийн харилцаанд шинэ хамтын хандлага хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Солонгосын хойгт болон ойр тойронд нь болж буй зөрчлийг шийдвэрлэх, бүс нутагт ерөнхийд нь итгэлцэлийг бэхжүүлж, тогтвортой байдлыг тогтооход хэлхээ холбоотой байх нь хамгийн боломжит арга зам юм.

Түүнчлэн бүс нутгийн хүрээнд иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд иргэний нийгэм чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн. Үүний тулд итгэлцлийг бэхжүүлэхэд шинжлэх ухааны нийгэмлэгүүд, эрдэм шинжилгээний байгууллагууд, итгэл үнэмшилдээ суурилсан бүлгүүд, болон эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолсон. Монголын Засгийн газраас санаачилсан  “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэх мэт олон талт яриа хэлэлцээний үйл явц нь илүү өргөн хүрээнд мэдээлэл солилцох болон хамтран оролцох чухал суваг болж байна.

Мөн бүс нутаг дахь хамтын аюулгүй байдлын талаар хэлэлцэж, төлөвлөгөөг хамтын зарчмаар дахин боловсруулсан. Үүний тулд Зүүн хойд Азийн Цөмийн зэвсгээс ангид бүс байгуулах цогц аргуудын талаарх саналуудыг судалсан.

Уулзалтын үеэр төлөөлөгчид эвлэрэлийн асуудал, Солонгосын дайныг зогсоох энх тайвны хэлэлцээр хийгээгүй байгаа, Солонгосын хойгт үргэлжилсээр байгаа аюул занал, мөн АНУ-ын Өмнөд Солонгост байршуулах болсон THAAD хамгаалалтын систем  зэрэг Солонгосын Хойгийн энх тайван, аюулгүй байдалтай холбогдох тодорхой сорилтуудыг хэлэлцсэн болно. Түүхэн нөхцөл байдлыг ойлгох мөн гуравдагч ертөнцийн улс орнуудын болон НҮБ-ын үүрэг оролцоо чухал болохыг ч дурдсан. Төлөөлөгчид яриа хэлэлцээг хөгжүүлэх, тэр дундаа АНУ болон БНАСАУ-ын хооронд урьдчилсан нөхцөлгүйгээр яриа хэлэлцээ хийхийн чухлыг онцолсон болно.

Дараагийн алхмууд

Оролцогчид Монгол улсын өөрийн цөмийн зэвсэггүй бие даасан статусаа зарласны 25 жилийн ой 2017 онд тохиож буйг таатай хүлээж авсан. Энэхүү санаачлага нь өөрийн онцлог бүхий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсгээс ангид байх статусыг зарлахад хүргэсэн бөгөөд уг статусыг Цөмийн зэвсэгтэй таван улс хүндэтгэж, зөрчихгүй гэдгээ амласан юм. Түүнчлэн Монголын АСЕАН-ын Бүсийн Чуулган (ARF)-тай ойр ажиллаж, статусыг Зүүн Азийн аюулгүй байдлын механизмын үндсэн хэсэг болгохыг оролцогчид нааштайгаар хүлээн авсан.

Төгсгөлд нь оролцогчид хамтын оролцоо, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэлийн зарчимд тулгуурлан Улаанбаатарын үйл явцыг цаашдаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа зарласан юм. Цаашдаа харилцаа холбоо, суртал нэвтрүүлэг, харагдах байдал зэрэгтээ мэдэгдэхүйц хүчин чармайлт гаргаад зогсохгүй бодлого боловсруулагчидтай хамтран ажиллаж, Үйл явцын хүрээг тэлэхээр ажиллана.  Дараагийн  уулзалтаа 2017 оны хоёрдугаар хагаст хийхээр болсон бөгөөд Улаанбаатарын үйл явцын хүрээнд цаашдаа Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлын талаарх “яриа хэлэлцээг уламжлал болгох” ажлаа үргэлжлүүлсээр байх болно.

Англи хэлнээс орчуулсан ЭТАБС ТББ-ын шинжээч Р.Нямдаваа

Advertisements

Share this:

  • Twitter
  • Facebook
  • Google

Like this:

Like Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← Далай ламын айлчлалын дараа Хятад улс Монголоос хийх тээвэрлэлтийн хураамжийг нэмэгдүүлжээ
Украйнчууд банк, санхүүгийн мэдлэгийн түвшингөөрөө монголчуудаас ихээхэн доогуур байна →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Геополитикийн мэдээ 2018.04.22
    • Геополитикийн мэдээ 2018.04.16
    • Emergence of Russia and China’s New Eastern Bloc
    • Геополитикийн мэдээ 2018.04.12
    • Геополитикийн мэдээ 2018.04.09
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    12 сар 2016
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 11 сар   1 сар »
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
  • Advertisements
Blog at WordPress.com.
Цуцлах
%d bloggers like this: