Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

ЭХ ГАЗРЫН МОНГОЛ УЛС БАЙНГА ТӨВИЙГ САХИХ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА БАЙЛГАСААР БАЙНА

Posted by mongoliaworld on 2017/01/31
Posted in: 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай.

2Жерими Кох        

Channel News Asia

Монгол улс төвийг сахисан улс болохоо хараахан тунхаглаагүй хэдий ч Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол улс үнэн хэрэгтээ бүх зүйл дээр төвийг сахисаар ирсэн бөгөөд асуудал нэрэндээ  л байгаа юм” гэж мэдэгдсэн юм.

Улаанбаатар: Чингис хаан XIII зуунд цэргийн хатуу хүчээр Монголын эзэнт гүрнийг Чингис хаан байгуулж байсан билээ. Гэвч өнөөдөр орчин үеийн монгол үндэстэн нь дайнаас нөхөрлөлийг илүүтэйд үздэг залуу ардчилагчид болоод байна.

Эх газрын Монгол улс хоёр их гүрэн Хятад, Оростой хил залгаа оршдог ба түүхийн янз бүрийн үед хөршүүдийнхээ нэг хэсэг нь байсан. 1990 онд хуучин ЗХУ-аас хараат биш болсон. Мөн гуравдагч хөршийн бодлогын хүрээнд сүүлийн жилүүдэд Монгол улс АНУ, Япон гэх мэт шинэ холбоотнуудтайгаа харилцаагаа сайжруулсаар ирсэн.

Монголын Олон Улсын Харилцааны хүрээлэнгээс “Монгол улсын тусгаар тогтнолд гуравдагч хөршийн  бодлого чухал юм. Бид хоёр хөршийнхөө нөлөөнд байхгүйг хичээж байна. Иймд бид бусад улсуудтай ч харицлаа тогтоох хэрэгтэй юм.” гэж Профессор Дашнямын Золбоо хэлжээ.

Монгол улс нь асар уудам газар нутагтай Азийн улс орон хэдий ч дөнгөж гурван сая гаруй хүн амтай учир хамгийн ойрын хөршүүдээсээ болгоомжлох шалтгаан хангалттай байдаг. Хятад нь Монголын хамгийн том эдийн засгийн түнш ба экспортын 80 хувь, импортын 30 хувийг эзэлдэг. Харин Монголын эрчим хүчний импортын хэрэгцээг Орос бүрэн хангадаг.

Монгол улс хөндлөнгийн давамгайллаас хамгаалахаар төвийг сахих албан ёсны бодлогоо батлахыг хүсж байгаа.

Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын ардчиллыг бүтээгчдийн нэг нь  Эвсэлд Үл Нэгдэх бодлого ба тус улсын энх тайван, аюулгүй байдал болон тэнцвэртэй гадаад харилцаанд сайнаар үйлчилнэ гэж үздэг аж.

Ерөнхийлөгчид төвийг сахих бодлогыг зөвлөсөн судлаачдын нэг МУИС-ийн ГХС-ийн профессор Ж.Баясах “Хэрвээ бидний хөршүүдэд ямар нэгэн зүйл болбол бид “Уучлаарай бид оролцохгүй ээ, энэ бол тэдний дотоод асуудал, бид тэдний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй” гэж хэлж чадна.” гэж хэлжээ.

Монгол улс аль ч талыг баримтлахгүй  гэсэн санааг Хятад болон Оросод суулгахад тусална гэдэгт итгэж байгаа юм.

“Бид тэдэнтэй харилцаагаа маш найрсаг төвшинд хадгалахыг хичээж байна. бид ямар нэгэн их гүрнийг дагах хэрэггүй, бид өөрсдийн өвөрмөц онцлог шинж байдлыг бүтээхийг оролдож байна.” гэж Профессор Дашням хэлжээ.

Монгол улс хараахан төвийг сахисан улс болохоо тунхаглаагүй хэдий ч Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол улс үнэн хэрэгтээ бүх зүйлд төвийг сахисаар ирсэн боловч нэрэнд л асуудал байна” гэж мэдэгдсэн юм.

Ялангуяа одоо Монгол улс өнөөгийн байдлаар өрийн хямралтай тэмцэж байх үед, зарим нь үүнийг хэт яарсан байна гэдэг.

Профессор Баясах “Гурвалсан хөршийн бодлогод магадгүй анх удаа хоёр том хөрш маань бидэнтэй ийм найрсаг харилцаатай байгаа ба бид энэ сайхан боломжийг ашиглан дэд бүтцээ хөгжүүлэн, хоёр хөрштэйгээ эдийн засгийн харилцааг сайжруулж үүнээс ашиг хүртэх хэрэгтэй” гэжээ.

Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн ГБСХ-ийн идэвхтэн гишүүн Б.Тэмүүлэн

URL: http://www.channelnewsasia.com/news/asiapacific/landlocked-mongolia-considering-permanent-neutrality/3401978.html

Сурталчилгаа

Share this:

  • Twitter
  • Facebook
  • Google

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← ХИЛЛАРИ КЛИНТОН БА ЛИВИЙН ДАЙН БОЛСОН ГОЛ ШАЛТГААН
ШИНХУА: “ЭРҮҮЛ” ТОРГОНЫ ЗАМ ЭРҮҮЛ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БИЙ БОЛГОЖ БАЙНА →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа ба Монгол Улсын оролцоо
    • Швейцарийн гадаад бодлогын сорилтууд
    • Трамп, Путин, Си Жиньпин ба Фукидидын синдром
    • The expansion of US-Mongolia relations
    • Путины хүч чадал түүний газарзүйг сонирхдогт оршдог уу?
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    Нэгдүгээр сар 2017
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 12 сар   2 сар »
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    3031  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
  • Сурталчилгаа
Create a free website or blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: