Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

ТРАМПЫН ЭРИН ДЭХ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА БА МОНГОЛ

Posted by mongoliaworld on 2017/02/14
Posted in: 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай.

7Mongolia Focus

Жулиен Диеркес

Би Монгол Улсын улс төрийн эрсдлийн талаар бодож, бичдэг хүний хувьд олон улсын харилцаанаас илүү энэ орны дотоодын улс төрд анхаарлаа хандуулдаг. Ийм учраас саяхан АНУ-ын ерөнхийлөгч болсон Доналд Трампын эрс хувирамтгай тодорхойгүй байдал болон түүний хийсэн мэдэгдлүүдийн Монголын гадаад бодлогод үзүүлж болох нөлөөг эдгээр нь биелэлээ олох эсэхээс үл хамааран эрсдийн үнэлгээнд бараг хийгддэггүй аргыг ашиглан судалж үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай болоод байна.

Тулгамдаж буй сорилтууд

Монголын гадаад бодлого хоёр багана дээр суурилдаг:

  • Орос, Хятад гэсэн газар зүйн хөршүүдтэйгээ хоёулантай нь найрсаг харилцаатай байх.
  • Байнгын хөршүүдээсээ бусад улстай харилцаагаа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ тус хоёр хөршийн аль нэгний хэт нөлөөнөөс сэргийлэх үүднээс “Гуравдагч хөрш” орнуудтай ойр холбоотой байх

Энэхүү тулгуурууд нь ойролцоогоор 1990-ээд оны эхэн, дунд үеэс тогтож ирсэн бөгөөд Монголын улс төрийн намууд, тоймчид үндсэндээ дэмжиж ирсэн. Ерөнхийлөгч Элбэгдоржийн 2015 оны 9 дүгээр сард гаргасан зарим талаараа бодлогогүй гэж хэлж болох “байнга төвийг сахих” санал нь ч энэхүү бодлогын илэрхийлэл байсан юм. Монголын нөхцөл байдал бага зэрэг өөрчлөгдсөний зэрэгцээ эргэн тойронд нь шилжилт хөдөлгөөн явагдсаар байна.

2014 онд Крымыг нэгтгэснээсээ болж дэлхий нийтээс хөндийрснөөсөө хойш Орос Хятадтай харьцуулахад мэдэгдэхүйц сулраад байна. Европт холбоотон, бизнесийн түншгүй болсон Ерөнхийлөгч Путин Хятад уруу хандах болж, тэгэхдээ түнш гэхээс илүү нийлүүлэгч нь болсон. Оросын засгийн газар тун цөөхөн тохиолдолд (ураны нөөц, шатахуун зарж, нийлүүлэх) л Монголд бодит ашиг сонирхлоо илэрхийлснээс үзэхэд энэхүү гурван талт харилцаанд Хятад зарим талаараа давамгай тоглогч болоод байна. Зарим нөхцөл байдлаас харахад энэхүү харилцаа “Пу(цагаан тугалга)-Ши-(Бахь)” гэсэн шинж чанартай болоод байна. Сүүлд Монголын тал Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалтай холбоотой маргаан дээр буулт хийхэд хүртэл энэхүү бахийг олон улсын харилцаанд анзаарсангүй. Монгол Хятадын хүслээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад эсвэл Оросын хүслээр Евразийн эдийн засгийн холбоонд элсвэл хамгийн ноцтой өөрчлөлт гарч болох юм.

Зарим гуравдагч хөрш орнуудын Монгол дахь ашиг сонирхол мэдэгдэхүйц буурсны зэрэгцээ дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унаж, уул уурхайн салбарт түнш орнуудын ашиг сонирхол буураад байна. Миний бодлоор харамсалтай нь энэ хүрээнд  Канад төдийгүй Австрали ч багтана.

АНУ-тай харилцах харилцаа

Сүүлийн 25 жилд Монголын АНУ-тай тогтоосон харилцаа хааяа нэг онцгой анхаарал татдаг ч  үндсэндээ маш алгуурханаар далдуур явагдаж ирлээ. Миний энэхүү бага зэрэг ширүүн үнэлэлттэй хоёр талт харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцсон олон хүн (ялангуяа хоёр талын дипломатууд ) санал нийлэхгүй нь ойлгомжтой ч миний бодлоор хоёр талын харилцааг ингэж тодорхойлж болохоор байна.

Тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкерийн 1990,1991 онуудад хийсэн хоёр айлчлал ардчилсан Монгол улстай (дахин) харилцаа тогтооход чухал үүрэг гүйцэтгэсэн. Жорж Бушийн “Энхийн төлөө эвсэл”-д нэгдэх Монгол Улсын шийдвэр нь хоёр талын харилцаа аль ч ерөнхийлөгчийн үед байхгүй түвшинд хүрэх хөшүүрэг болсон бөгөөд тэр дундаа 2005 оны 11-р сард Ерөнхийлөгч Буш Монгол Улсад айлчилсан билээ. Эцэст нь үүний үр дүнд Монгол Улс Мянганы Сорилтын сангийн анхаарлыг татаж чадсан юм.

Ерөнхийлөгч Барак Обамагийн засаглалын жилүүдэд хэдийгээр 2011 оны 7-р сард Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон, тун удалгүй 2011 оны 8-р сард дэд ерөнхийлөгч Жое Байден Монголд айлчилсан ч хоёр талын харилцаа эргээд идэвхгүй байдалд шилжсэн юм.

Боломж

Трампын гадаад бодлого дээр суурилан тайлбар, таамаглал дэвшүүлэхэд бусад улс илүү амар байж болох юм. Монголын нөхцлийг харахад Трампыг а) хувь хүн нь тааварлашгүй, б) АНУ-ын гадаад бодлогын нийтлэг үнэт зүйлд итгэдэггүй нь түүнийг улам тааварлашгүй болгож байна гэж дүгнэхэд хангалттай байна. Түүний гадаад бодлогын баг нь харьцангуй урьдчилан тааварлах боломжтой хүмүүсээс бүрдэж байгаа ч Трамп гадаад бодлогод хэр идэвхтэй оролцох эсэх, (дотоод бодлогод хамаарахгүй асуудалд ) зөвлөх/кабинет, конгресстэй эв зүйгээ ололцох эсэхийг мэдэхэд  тодорхой хугацаа шаардлагатай. Монголын гадаад бодлогын хувьд энэ нь харьцангуй шинэ нөхцөл байдал юм. Жишээ нь Монголын бодлогод гадаад бодлого чухал байр суурь эзэлдэг байтал АНУ маш  тааварлашгүй, магадгүй яаж ч мэдэхээр нөхцөлд байна.

Монгол дахь тодорхой бус ашиг сонирхол

Трампын засаглалын жилүүдэд Монгол Улс энэ ерөнхийлөгчийн анхаарлыг татах бага ч гэсэн магадлал бий. Би Трампын гадаад бодлогыг улам гүнзгий ойлгох талаар бодоогүй хэдий ч Монгол Улс үүнийг боломж болгох ашиглах магадлал зарим талаар байна. Бүхий л талаас нь харахад Трамп Хятад, Орос, Хойд Солонгостой сөргөлдөж буй нөхцөлд Монгол Улсыг анзаарч, бүр ч ноцтой хандаж болох юм.

Орос эсвэл Хятадтай сөргөлдөх, зөрөлдөх үед Монгол улс тус хоёр орны дарамтанд байдаг, жижиг, ардчилсан хөршийн дүрээр бусдын анхаарлыг татдаг.

Оростой сөргөлдөх

Шилжилтийн үед Трампын Оростой тогтоох харилцаа ихээхэн анхаарал татаж байлаа. Дахин хэлэхэд би ирээдүйг харж чадахгүй ч энэхүү харилцаа тодорхойгүй, туйлбаргүй байх магадлалтай. Хэрвээ ямар нэг асуудал дээр ерөнхийлөгч Трамп Оросын эсрэг хатуу байр суурь баримталсан тохиолдолд Монгол улс өөрийгөө Оросод дээрэлхүүлдэг мэтээр ойлгуулахыг оролдож болох юм. Энэ нөхцөлд Трамп Оростой сөргөлдвөл Монголыг сонирхон, дэмжиж, онцгой анхаарал хандуулж, бусад аргаар ч хамтран ажиллах магадлалтай.

Хятадтай сөргөлдөх

Трампын үед Хятадтай сөргөлдөх, магадгүй түүнээс ч илүү зүйл болох магадлалтай байна. Энэ тохиолдолд ч Монгол өөрийгөө бүс нутгийн гүрэн болж “нөлөөний хүрээ” тогтоохыг оролдсон Хятадын бодлогын хохирогч мэтээр харагдуулах боломжтой. Трамп Монгол уруу шууд хандаж эхэлсэн тохиолдолд Оросын удирдлага ердөө л бага зэрэг дургүйцэх бол Хятадын удирдлага шууд хариу үйлдэл үзүүлж болох юм. Ингэснээр хариуд нь Трамп Монголтой улам ойртож, Хятадын удирдлагыг хатгах, дарамтлах арга хайж магадгүй. Тэгэхдээ Монголын эдийн засаг Хятадаас маш их хамааралтайг харгалзан үзвэл иймэрхүү стратеги маш том эрсдэл дагуулах нь тодорхой. АНУ-ын анхаарлыг татах нь сайн зүйл хэдий ч Монголын баялагийн экспортын цор ганц, боломжит, томоохон худалдан авагчаас нь илүү үнэ цэнэтэй биш.

Тэгэхээр Хятадтай тогтоосон харилцааныхаа хүрээнд  АНУ-ын анхаарлыг татахдаа “юм хүсэхдээ болгоомжтой бай” гэсэн зарчим үйлчилнэ.

Хойд Солонгостой сөргөлдөх

БНАСАУ угаасаа Зүүн хойд Азийн олон улсын харилцаанд зарим талаараа замбараагүй элэмент юм. Тэгэхдээ хэрвээ Трамп гэнэт энэхүү асуудалд онцгой идэвхтэй оролцож, жишээ нь Зургаан талт хэлэлцээг бүр мөсөн хориглож, зарим тодорхой асуудал дээр Пхеняны сүрдүүлгийг бодит болгочихвол яах вэ. Сөргөлдөөн үүссэн, тэр дундаа цэргийн сөргөлдөөн үүссэн нөхцөлд ч Монголын зуучлагчаар оролцож болох байр суурь улам чухал юм. Ялангуяа хэрвээ Трамп Хятадтай дайсагнасан харилцаатай байвал. Монгол, Хойд Солонгосын ойр дотно, зарим талаараа халуун дулаан харилцааг авч үзвэл Монголын удаан хугацаанд тависаар буй яриа хэлэлцээ зохион байгуулах, эсвэл өөр арга хэлбэрээр зуучлах санал ширүүн сөргөлдөөн гарсан нөхцөлд АНУ-д (түүнчлэн Ази болон дэлхийд) илүү ач холбогдолтой болж болох юм.

Монголын гадаад бодлого хаашаа чиглэх вэ? 

Трамп Монголын асуудалд шууд нөлөөлж эхлэх боломж бүрдвэл Монголын гадаад бодлого хэрхэн бэлтгэгдсэн байх ёстой вэ?

Мэдээж шууд холбоо тогтоох боломжийн талаар мэдсэн байх  нь маш чухал. Тэгснээр АНУ Азийн бусад орнууд, тэр дундаа дээр дурдсан гурван оронтой сөргөлдсөн нөхцөлд яах талаар зураглал гаргах боломжтой болно. Сөргөлдөөнд гарахад хийж болох нэгэн тодорхой үйлдэл нь АНУ-аас бусад гуравдагч хөршүүдтэй харилцаагаа эрчимжүүлэх явдал юм (Трампын засаглалын жилүүдэд ийм өөрчлөлт гарах нь бараг тодорхой). Жишээ нь ЕХ бүхэлдээ (Их Британийг тооцохгүй байсан ч) Хятад, Оростой Америкаас өөр харилцаатай. Ялангуяа Монголын Европ дахь хамгийн ойр түншүүдийн нэг Герман ялангуяа Канцлер Меркелийн үед Монголын хоёр хөрштэй харьцангуй өөр харилцаатай болоод байна. .

АНУ-аас үл хамааран Монгол улс эдийн засгийн салбар дахь Хятадын нөлөөг бууруулахаар оролдсоор байх нь зүйтэй ч АНУ-Хятадын сөргөлдөөн Монгол нөлөөлж Хятад хилээ хаахад хүрвэл яах вэ? (Мэдээж энэ бол урт хугацааны зураглал) Энэ нөхцөлд, нэмээд Оростой харилцаа нь сул болвол Монгол улс үндсэндээ алслагдана. Ингэвэл зөвхөн Европ л хэцүү байдлаас гарах арга болох бөгөөд Турк тэр дундаа Төв Ази дахь бодлогоороо дамжуулан нөлөөлж болох юм.

Ардчилал

Ерөнхийлөгч Элбэгдоржийн үед Монгол улс олон улсад илүү танигдах зорилтынхоо хүрээнд ардчилалыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн. Бүгд найрамдах намын удирдлагууд ардчилалыг дэлгэрүүлэхээр илүү эрмэлзэх магадлалтай ч Трамп ардчилалыг дэлгэрүүлэх талаар ямар нэг ашиг сонирхол илэрхийлээгүй.

Миний бие Монгол улс ардчилалын үйлсэд өөрийгөө чухал тоглогч болгож чадсаныг, тэр дундаа Бүгд Найрамдах Киргиз улс, Мъянмар зэрэг Азийн улсуудын ардчилалын үйлсийг дэмжих зорилготой Олон Улсын хамтын ажиллагааны Сангийн үйл ажиллагааг нь дэмжиж явдаг билээ. Хэдийгээр Хятад, Орос, Хойд Солонгос энэ төрлийн үйлдэлд төдий л таатай ханддаггүй ч ямар ч зөрчил гарлаа гэсэн энэхүү хүчин чармайлт нь Монгол улсад сөргөөр нөлөөлнө гэж үзэхэд хэцүү юм.

Монголын ерөнхийлөгчийн сонгуулийн нөлөө

Би АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн Монгол Улсад үзүүлэх нөлөөг судалж буйн хувьд Монголын ерөнхийлөгчийн сонгуулийг анхаарахгүй өнгөрч болохгүй биз. Монгол Улс геополитик, эдийн засгийн амжилтаасаа хамааран дэлхийд танигдсан явдал нь Ерөнхийлөгч Элбэгдоржийн хүчин чармайлтаас хамааралтай байсан ч Монголын дотоод ардчилалыг харвал энэ нь боломжгүй итгэмээргүй үзэгдэл байсан. Ерөнхийлөгч М.Энхболд болвол олон улсад танигдах байдал хэвээр хадгалагдаж болох ч үүнийг нэмэгдүүлэх байтугай хадгалахад ч хүндрэл хэцүү байх төлөвтэй байна. МАН түүхэндээ тун цөөхөн тохиолдолд ардчилалыг дэмжиж байсан (1990 онд энхийн замаар эрх мэдлээ өгснийг эс тооцвол) бөгөөд Энхболд хувь хүн талаасаа олон улсын яриа хэлэлцээнд тийм ч тохиромжтой харагдахгүй байна. Тэр мэдээж Элбэгдорж долоон жил явсан шиг жил бүр Давосын уулзалтанд оролцохыг хичээх ч сэтгэгдэл төрүүлж чадах уу?  М.Энхбол ерөнхийлөгч болохоор тэмүүлэхгүй байлаа гэж бодоход МАН-ын бусад нэр дэвшигчдийн нөхцөл байдал ч төстэй байна.

АН-ын хувьд? Лу.Болдын өөрийн бэл бэнчин, бизнесийн суурийг харахад Трампад сэтгэгдэл төрүүлэх магадлал өндөр байж болох юм. Тэрээр өмнө нь гадаад хэргийн сайдаар ажиллаж байсны хувьд олон улсын тавцанд туршлагатай ч ардчилалыг дэмжих эсэх нь тодорхой биш. Тиймээс АН-ын хувьд залуу, шинэ нэр дэвшигч илүү өндөр боломжтой байж болох юм.

Англи хэлнээс орчуулсан ГБСХ-ийн шинжээч гишүүн Р.Нямдаваа

http://blogs.ubc.ca/mongolia/2017/post-truth-diplomacy/

Share this:

  • Twitter
  • Facebook

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← МОНГОЛ-АМЕРИКИЙН ХАРИЛЦАА 30 ЖИЛ
МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙГ ДАРАХАД БЭЛЭН МӨНГӨ, ҮНЭТ ЭДЛЭЛ БОЛОН МОРИО ХАНДИВЛАЖ БАЙНА →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Хятадын үүд хаалганд жинхэнэ цөмийн гүрэн тулж ирээд байна. Гэвч энэ нь Орос, АНУ-ын аль нь ч биш
    • Өмнөд Солонгосын батлан хамгаалахын бодлогод гарч буй онцлох өөрчлөлт
    • АНУ-Хятадын сөргөлдөөний дэлхий дахинд үзүүлэх нөлөө
    • АНУ-Хятадын сөргөлдөөн ба Японы явах ирээдүйн зам
    • БААВГАЙ БА ЛУУ. ОРОС БОЛОН ХЯТАДЫН АРМИ НЭГДВЭЛ НАТО-Д ЮУ ТОХИОЛДОХ ВЭ
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    Хоёрдугаар сар 2017
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 1 сар   3 сар »
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
Create a free website or blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: