Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

МОНГОЛ УЛСЫН ЦЭНГЭГ УСНЫ ХУВЬСГАЛ

Posted by mongoliaworld on 2017/02/26
Posted in: 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай.

1МОНГОЛ УЛС- НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэй засгийн газрын төслийн үр дүнд дэлхийн хоёр дахь том далайд гарцгүй орны хувьд загас энэ орны голлох бүтээгдэхүүн нь болж чадах уу? Монголын гол, нууруудад усан аж ахуйг хөгжүүлэх ажлын эхний алхмуудын талаар Бадарчийн Майнбаяр тайлагнажээ.

Өдгөө Монгол улсын хувьд загас үржүүлэг жижиг салбар юм. Гэвч сүүлийн жилүүдэд Монголын засгийн газар энэхүү салбарыг хөгжүүлэх талаар ажиллаж байна. 2009 онд засгийн газар үндэсний хэмжээний, хоёр шат бүхий “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийг эхлүүлж, 2016 онд хэрэгжүүлж дууссан юм.

Энэхүү төлөвлөгөөний нэг хэсэг нь 2012 онд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас эхлүүлсэн үндэсний загас дэд хөтөлбөр байсан юм. Энэхүү дэд хөтөлбөрийн үндсэн зорилго нь загасны Монгол Улсын загасны нөөц бүхий аймгууд болон нийслэл Улаанбаатар хот дахь загас үржүүлэгчдийг дэмжих бөгөөд туйлын зорилго нь улсынхаа загасны нийт хэрэглээний 25 хувийг дотроосоо хангах хэмжээнд хүртэл үйлдвэрлэлээ тэлэх юм.

Загас дэд хөтөлбөрийн хүрээнд, Монгол Улсын хэд хэдэн томоохон нууруудад загас үржүүлэх явуулах боломжтой эсэхийг үнэлэх судалж, магадлалын судалгаа хийсэн юм. Эдгээр төслүүдийн нэг батлагдсан бөгөөд Монгол Улсын төв хэсгийн Архангай аймгийн Тэрхийн Цагаан нууранд загасны хаалттай цөөрөм барих юм. Энэхүү цөөрөм нь жилд дунджаар 50-70 тонн загас үржүүлэх хүчин чадалтай байх юм.

Загас дэд хөтөлбөрийн үйл ажиллагааны голлох чиглэл нь техникийн тусламж байсан. 2014 оны 4-р сараас 2016 оны 11-р сар хүртэл Монголын засгийн газар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуй байгууллагатай хамтран “Монгол Улсад загасны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор усан аж ахуйг нэмэгдүүлэх нь” сэдэвт хамтарсан төсөл хэрэгжүүлсэн юм.

268,000 ам.долларын төсөвтэй энэхүү төслийн хүрээнд 34 ажилтан хүйтэн усанд загас үржүүлэх арга барилаар сургалтанд хамрагдаж, гурван шинжээч Хятадын Харбин хотод загас үржүүлгийн семинарт оролцсон юм. Түүнчлэн төслийн зөвлөхүүд загас үржүүлэгчдэд зориулсан гарын авлага хэвлүүлж, ХХАБ-аас гаргасан “Хүйтэн усанд Сибирийн хилэм загасыг өсгөх техникийн гарын авлага” хэмээх баримт бичгийг Монгол хэл рүү орчуулсан.

Төслийн хүрээнд Туул голын сав газарт “Хилэм загас ОСТ” болон “Жижиг горхи” хэмээх хоёр загас үржүүлгийн цэг байгуулсан. ХХАБ-ын зөвлөхүүд эдгээрийн дизайныг боловсруулахад болон 500 хавтгай дөрвөлжин метр талбайд “Жижиг горхи”-ийг барихад туслалцаа үзүүлсэн юм. (Хөдөө аж ахуйн их сургуульд загасны эрүүл мэндийн судалгааны лаборатори барихад ХХАБ техникийн тусламж үзүүлсэн )

Харин “Хилэм загас ОСТ” нь дэд хөтөлбөрийн гол ажил байсан юм. Энэхүү цөөрмийг барихын тулд өөрийн санхүүжилт болох загасны цөөрөм барих зориулалт бүхий 400 сая төгрөгөөс (ойролцоогоор 160,000 ам.доллар) гадна 200 сая төгрөгийн (ойролцоогоор 80,000 ам.доллар) зээл авсан юм.

Зээлийн зарим хэсгийг нуурын хаалттай хэсэгт загасыг хамгаалах зорилготой загасны тор барихад зарцуулсан. Дэд хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд аж ахуйг барих зорилгоор хотын сангаас нэмэлт 200 сая төгрөгийн зээл олгосон. Энэхүү зээлээр дамжуулан тул загас болон ленокны цөөрөм барих үйл ажиллагааг өргөжүүлэх юм. Одоогоор энэхүү аж үйлдвэр нь 5 км урттай нууранд 17 төрлийн 20,000 тон загасыг жилд Улаанбаатарын хэрэглэгчдэд нийлүүлж байна. Эзэд нь 2020 он гэхэд загасны ферм дээр суурилсан аялал жуулчлалын цогцолбор барих төлөвлөгөөтэй байна.

Хилэм ОСТ-ын ерөнхий захирал Бадарчийн Алтаншанд сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар огцом хөгсжсөнөөс олон нуур, гол ширгэх төлөвтэй байгааг дурдсан. Үүний үр дүнд зарим төрлийн загас устаж үгүй болж байна. Тиймээс усан аж ахуй нь устах дөхөөд буй загасны төрөл зүйлийг хамгаалах, үржүүлэхэд чухал ач холбогдолтойн дээр загасны мах нь хүний эрүүл мэндэд тустай юм.

 Загас дэд хөтөлбөрөөс гадна гол, нуур ихтэй хойд хэсгийн аймгуудын удирдлагууд орон нутагтаа усан аж ахуйг хөгжүүлэхээр ажиллаж байна. Жишээ нь Оросын Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрөн байрладаг Сэлэнгэ аймагт хэд хэдэн магадлалын судалгаа явагдаж байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн удирдлага томоохон цэнгэг нуур болох Хөвсгөл нууранд загас үржүүлгийг хөгжүүлэх төлөвлөгөө зарлаад байна.

Монгол усан аж ахуйг хөгжүүлэхэд энэхүү төсөл чухал үүрэг гүйцэтгэсэн гэж шинжээцид үзэж байна. Үүний хажуугаар Монгол улсын загас үржүүлгийн судалгаанаас харахад Монгол улсад хилэм загасны тоо нэмэгдээд байна.

TheFishSite News Desk

Орчуулагчийн тайлбар:

Сүүлийн жилүүдэд Монгол улсад усан аж ахуйг хөгжүүлэх, загас үржүүлгийг дэмжих бодлого харьцангуй амжилттай хэрэгжиж байна. Энэ нь цаашдаа Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад ч шууд нөлөөлөх юм. Монгол улсыг дан ганц уул уурхай дээр суурилсан эдийн засагтэй гэж үзэх, зөвхөн тухайн салбарт анхаарах хандлага гадны судлаачдын дунд байдаг ч Монгол улсын загас үржүүлгийн салбар ч гадны хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татаж байгаа нь сайшаалтай зүйл мөн. 

Англи хэлнээс орчуулсан ГБСХ-ийн шинжээч гишүүн Р.Нямдаваа

Share this:

  • Twitter
  • Facebook

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← БУЛААЦАЛДААГҮЙ БУФЕР УЛС – МОНГОЛ
ХОЙД СОЛОНГОСЫН ТАЛААРХ ТӨӨРӨГДЛӨӨС АНГИЖРАХ НЬ →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Хятадын үүд хаалганд жинхэнэ цөмийн гүрэн тулж ирээд байна. Гэвч энэ нь Орос, АНУ-ын аль нь ч биш
    • Өмнөд Солонгосын батлан хамгаалахын бодлогод гарч буй онцлох өөрчлөлт
    • АНУ-Хятадын сөргөлдөөний дэлхий дахинд үзүүлэх нөлөө
    • АНУ-Хятадын сөргөлдөөн ба Японы явах ирээдүйн зам
    • БААВГАЙ БА ЛУУ. ОРОС БОЛОН ХЯТАДЫН АРМИ НЭГДВЭЛ НАТО-Д ЮУ ТОХИОЛДОХ ВЭ
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    Хоёрдугаар сар 2017
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 1 сар   3 сар »
     12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
Blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: