Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Япон улс 850 сая ам.долларын зээлийг Монголд олгоно

Posted by mongoliaworld on 2017/04/06
Posted in: 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай.

Politics

Монгол Улсыг эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцлийг даван туулахад нь туслах зорилгоор Японоос 850 сая ам.долларын зээлийг олгохоор болсныг Монгол Улсын Сангийн сайд мэдэгдэв.

Хятад, Оросоор хүрээлэгдсэн, далайд гарцгүй Монгол Улс 2 дугаар сард Олон улсын валютын сан болон бусад байгууллагаас 5.5 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж авах болсоноо мэдэгдсэн юм.

Мөнгөний гүнзгий дутагдалд ороод буй Азийн энэ улсын эдийн засаг өнгөрсөн онд ганцхан хувиар өссөн нь сүүлийн 7 жилийн хамгийн бага үзүүлэлт байв. Гадаадын хөрөнгө оруулалтын хумигдал, таваарын үнийн уналтаас үүдэн Монгол Улс төгрөгийн ханшийг барьж, өр зээлээ зохицуулахад ихээхэн саад бэрхшээлтэй тулгарсан юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын Япон улсад хийсэн айлчлалын үеэр Японы талаас 850 сая ам.долларын зээл олгохоор болсон гэж Монголын Сангийн яамны албан тушаалтан мэдээлэв. Гэхдээ зээлийн асуудлаарх яриа хэлэлцээ хараахан дуусаагүй аж.

Монголиан Металс энд Майнинг-ийн шинжээч Дэйл Чой “Энэ удаагийн зээлийн хэмжээ нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Японоос олгосон бүх хөнгөлөлттэй зээлтэй бараг тэнцүү хэмжээтэй байна” гэжээ.

Японы энэ зээлээс гадна Монгол Улс ОУВС-гийн 3 жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн 440 сая ам.доллар болон Монголбанк, Хятадын Ардын банкны харилцан тохиролцсон своп хэлэлцээрээр олгох 15 тэрбум юань (2.18 тэрбум ам.доллар)-ийн зээл, тусламжийг авахаар болсон.

Япон, Өмнөд Солонгос улсууд 3 тэрбум хүртэлх ам.долларын тусламж олгоно гэж ОУВС 2 дугаар сард мэдэгдэж байв.

Гэсэн хэдий ч Монголын парламент 4 дүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганаараа дээрх санхүүгийн тусламжийн хөтөлбөрт хамрагдахаа баталгаажуулах шаардлагатай хэвээр байгаа.

ОУВС-ын хөтөлбөрийн хүрээнд Монголын парламент татварыг нэмэгдүүлж, нийгмийн халамжийг танах замаар орлогыг бий болгон, зарлагыг багасгах хуулийн төсөлд санал хураалт явуулах ажээ.

Монгол Улс Япон, Өмнөд Солонгостой худалдаа, хөгжлийн хамтын ажиллагаагаа тэлж буй нь тус улсын Орос, Хятадаас хамааралтай байдлаа багасгах зорилготой “Гуравдагч хөрш”-ийн бодлогын үр дүн юм. Мөн Монгол нь Хятадын эдийн засгийн өсөлт удаашрахад түүнд хамгийн ихээр нэрвэгдсэн улсуудын нэг байв.

Өнгөрсөн жил Япон, Монгол улсууд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулснаар Монголын нүүрс, ноолуур тэргүүтэй тодорхой барааны импорт, экспортын тарифыг тэглэжээ.

ГБСХ-ийн судлаач гишүүн О.Баттулга англи хэлнээс орчуулав.

 

(c) Copyright Thomson Reuters 2017.

 

Сурталчилгаа

Share this:

  • Twitter
  • Facebook
  • Google

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← Япон, Монгол улсууд хоёр талт хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
Anti-Chinese Attitudes in Mongolia through Generational Imprinting →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа ба Монгол Улсын оролцоо
    • Швейцарийн гадаад бодлогын сорилтууд
    • Трамп, Путин, Си Жиньпин ба Фукидидын синдром
    • The expansion of US-Mongolia relations
    • Путины хүч чадал түүний газарзүйг сонирхдогт оршдог уу?
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    4 сар 2017
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 3 сар   6 сар »
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
  • Сурталчилгаа
Create a free website or blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: