Asia Times, 2018 оны 1 дүгээр сарын 3; Washington Post, 2018 оны 1 дүгээр сарын 4
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Умард болон Өмнөд Солонгосын дунд байрлах цэрэггүй бүс дэх шууд утсан холбоог эргэн нээн хоёр улсын нөхөрсөг харилцаагаа дахин сэргээх боломжийг дэмжихээр болжээ. Хоёр жилийн дараагаар анх удаа ирэх долоо хоногт хоёр улс дээд хэмжээний уулзалт товлосон бөгөөд Умард Солонгосын зүгээс Өвлийн олимпд оролцохоор болсон. Энэ нь Умард Солонгосын алсын тусгалтай пуужингаас шалтгаалсан ойрын үеийн хурцадмал байдлыг намжааж байна. Пхёнчаны Өвлийн олимп дуустал АНУ болон Умард Солонгос нь цэргийн сургуулилалтаа хойшлуулахтай холбоотойгоор тус шууд утсан холбоо нээгдсэн. Үүнээс өмнө жирийн аль ч үед АНУ-БНСУ-ын цэргийн сургуулилалт нь Умард Солонгос төдийгүй БНХАУ-ын хувьд өдөөн хатгасан хэрэгт тооцогдож байсан юм. БНХАУ-ын зүгээс Умард Солонгос холын тусгалтай пуужингийн туршилтаа зогсоосны хариуд АНУ болон Өмнөд Солонгос улс цэргийн хамтарсан сургуулилтаа хойшлуулах саналыг тавьсан боловч АНУ-ын Засгийн Газар энэ саналыг хүлээж авахаас татгалзсан юм.
Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн ГПСХ-ийн идэвхтэн гишүүн Б.Ариунтунгалаг