Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Геополитикийн мэдээ

Posted by mongoliaworld on 2018/01/26
Posted in: 1. Геополитикийн мэдээ.

merlin_132880082_eb9e02bf-8b6c-4f3b-a821-819606f4e69b-master768Дэлхийд: 1950 оноос хойш анх удаа Ертөнцийн төгсгөл 11:58 цагт болж урагшиллаа

 

 

truck-crosses-the-friendship-bridge-onthe-yalu-river-from-sinuiju--north-korea-to-dandong--liaoning-province--china-19БНХАУ/Хойд Солонгос: БНХАУ 12 дугаар сард Хойд Солонгос руу газрын тосны ямар нэг бүтээгдэхүүн нийлүүлээгүй гэжээ 

 

thediplomat.com-5470848655_77ee5c34f9_b-386x276АНУ: 2017 онд АНУ-ын навигацийн эрх чөлөөний үйл ажиллагаа (FONOP) БНХАУ-аас гадна Азийн 10 улс руу онилсон

 

 

merlin_132880082_eb9e02bf-8b6c-4f3b-a821-819606f4e69b-master768

Дэлхийд: 1950 оноос хойш анх удаа Ертөнцийн төгсгөл 11:58 цагт болж урагшиллаа

New York Times, 2018.01.26

Нөлөө бүхий атом судлалын сэтгүүлийн мэдээлснээр, хоёр жил тутам хийдэг дэлхийн нөхцөл байдлын тухай үнэлгээгээр дэлхий сөнөх аюулт байдлыг илтгэдэг ‘ертөнцийн төгсгөлийн цаг’-ийг 30 секундээр урагшлуулсан байна. Энэ нь 1953 онд ЗХУ болон АНУ хоорондын цөмийн дайны тэмцлийн оргил үед тус цагийг 11:58 болгож байсантай адил болж байна.

Хойд Солонгос, Энэтхэг болон Пакистан улсууд цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх болсон нь дэлхийн  төлөв байдлыг өөрчлөх болсон шалтгаан хэмээн тус сэтгүүлд тэмдэглэсэн байна. Мөн гамшигт хүргэж болзошгүй нөхцөлүүдийг дурдахад, АНУ болон ОХУ-ын тааламжгүй харилцаа, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхгүй тэмцэл, ардчилсан институцийг унагаах зорилготой хэт худал суртал ухуулга, хиймэл оюун ухааны дагуулах эрсдэл, зэвсгийн тогтолцоо,  генетикийн инженерчлэл зэрэг багтсан байна.

1991 онд Хүйтэн дайн дуусахад тус цаг хугацааг хамгийн ихээр ухрааж, шөнө дундаас 17 минут хойшлуулсан боловч 2010 он гарснаас хойш жил бүр энэхүү цаг урагшилсаар байгаа юм.

truck-crosses-the-friendship-bridge-onthe-yalu-river-from-sinuiju--north-korea-to-dandong--liaoning-province--china-19БНХАУ/Хойд Солонгос: БНХАУ 12 дугаар сард Хойд Солонгос руу газрын тосны ямар нэг бүтээгдэхүүн нийлүүлээгүй гэжээ 

Channel News Asia, 2018.01.25

БНХАУ-ын Засгийн газраас энэ долоо хоногт танилцуулсан гаалийн мэдээллээр 12 дугаар сард БНХАУ-ын Хойд Солонгос улстай хийх худалдаа нэлээд буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь НҮБ-ын зүгээс Хойд Солонгосын зүгээс явуулж буй цөмийн болоод пуужингийн хөтөлбөртэй холбоотой тавьсан хоригт Хятад улс захирагдсан тухай Бээжингийн өгсөн баталгаа юм.

Гаалийн ерөнхий газрын захиргааны мэдээллээр, тийрэлтэт онгоцны 5 тонн түлшнээс гадна БНХАУ нь албан ёсоор газрын тосны ямар ч бүтээгдэхүүн Хойд Солонгос улсад нийлүүлээгүйн сацуу Хойд Солонгосоос нүүрс, төмрийн хүдэр болон хар тугалга импортоор оруулж ирээгүй байна.

Тоо баримтаас үзэхэд Хойд Солонгос улсад хийх бүтээгдэхүүний нийлүүлэлт 3 сарын байдлаар сар тутамд буурсан үзүүлэлттэй байна. ОХУ болон Монгол Улсаас импортолсон ашигт малтмал нь БНХАУ-ын нөөцийн дутагдлыг 36 болон 27 хувийн үзүүлэлтээр нөхсөн байна. Мөн Австрали улсаас импортлох нүүрсний нөөц 16 хувиар өсч, Канберра нь Бээжинг 6 жил нүүрсээр хангасан хамгийн сайн түнш болж байна.

Эдгээр тоо мэдээлэл нь НҮБ-ын хоригийг Бээжин мөрдөж байгааг илтгэж байгаа хэдий ч, шинжээчид олон улсын усан замын тээврээр усан онгоцноос усан онгоц хооронд Хойд Солонгост газрын тос нийлүүлсээр байгаа (үүнд мөн Хятадын хөлөг онгоц ч оролцож байгаа) аж.

thediplomat.com-5470848655_77ee5c34f9_b-386x276АНУ: 2017 онд АНУ-ын навигацийн эрх чөлөөний үйл ажиллагаа (FONOP) БНХАУ-аас гадна Азийн 10 улс руу онилсон 

The Diplomat, 2018.01.25

АНУ-ын тэнгисийн цэргийн флот ‘FONOP’-ийн өнгөрсөн оны ажлын жилийн ээлжит тайлангаа энэ долоо хоногт тавьсан ба нийт 22 орны эрх ашгийг хөндсөн  байна. Анх 1979 онд FONOP хөтөлбөр бий болсон. Ингэхдээ олон улсын  далайн эрх зүйн дагуу АНУ-ын зүгээс түрэмгий буюу хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэн бий болжээ. Тодруулбал, олон улсын далайн эрх зүйн дагуу дайны хөлөг онгоц дайран өнгөрөхийг урьдаас мэдэгдэхийг шаардах (БНХАУ, Эквадор, Шри Ланка, Вьетнам) бөгөөд олон улсын усан зам дахь үйл ажиллагааг хязгаарлахыг оролдох (Иран, Оман) нь хууль бус буюу  хориотой юм. Энэ ёсоор АНУ, түүний түншүүд болон түүний өрсөлдөгчид нэгэн адил далайн эрх зүйн хоригт хамаарах үйл ажиллагаанд холбогдсон болохыг харуулж байна.

Англи хэлнээс орчуулан бэлтгэсэн ГПСХ-гийн идэвхтэн гишүүн Б.Ариунтунгалаг

Advertisements

Share this:

  • Twitter
  • Facebook
  • Google

Like this:

Like Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← ГЕОПОЛИТИКИЙН БАГЦ МЭДЭЭ
ЗҮҮН ӨМНӨД АЗИД ЦӨМИЙН ТУРШИЛТЫН ХОРИГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Геополитикийн мэдээ 2018.04.22
    • Геополитикийн мэдээ 2018.04.16
    • Emergence of Russia and China’s New Eastern Bloc
    • Геополитикийн мэдээ 2018.04.12
    • Геополитикийн мэдээ 2018.04.09
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    Нэгдүгээр сар 2018
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 12 сар   2 сар »
    1234567
    891011121314
    15161718192021
    22232425262728
    293031  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
  • Advertisements
Blog at WordPress.com.
Цуцлах
%d bloggers like this: