Энэ долоо хоногт Хятадын хувийн компанид зураг төслийг нь хийсэн хамгийн анхны пуужинг Хятадын баруун хойд хэсгээс хөөргөснөөр сансрын арилжааны уралдаанд бас нэгэн тоглогч нэмэгдэх нөхцөл бүрдлээ. “Чончин Лянжян Стар” буюу ӨүЭс–ЭксӨү хэмээн нэрлэгдсэн энэ пуужинг УанСпэйс Технологи компани зохион бүтээсэн бөгөөд хатуу түлшний хөдөлгүүрээр ажилладаг, 800 километр хүртэлх өндөрт 100 килограм ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм байна. СпэйсИкс компанийн анхны шингэн түлштэй загвар болох Фалкон 1 нь 2000 км хүртэлх өндөрт 600 гаруй килограм ачаа тээвэрлэх хүчин чадалтай байсан билээ. Энэ мэт гадаадын фирмүүдийн тээвэрлэгч пуужингуудтай харьцуулахад нэлээд хүч муутай боловч УанСпэйсийн пуужин олон төрлийн зардал хэмнэх үзүүлэлттэй тул ирээдүйд тус пуужингийн үйлчилгээ арилжааны хиймэл дагуулын компаниудын сонирхлыг татна гэж үзэж байна. Хятадын дарга Ши Жиньпин улсаа “сансрын нислэгийн их гүрэн” болгоно хэмэн амласны хүрээнд Хятадын сансрын арилжааны салбарыг бүтээн босгох зорилгоор УанСпэйс компанийг байгуулсан юм. Эдгээр төлөвлөгөө нь Хятадын өргөжүүлсэн “Нэг Бүс- Нэг зам” санаачлагад тусгагдсан гэх мэдээ ч байна.
Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн ГПСХ-ийн судлаач гишүүн Э.Энхрэл