Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Геополитикийн мэдээ 2018.11.16

Posted by mongoliaworld on 2018/11/16
Posted in: 1. Геополитикийн мэдээ.

Талибан ОХУ-д түүхэн ач холбогдол бүхий энхийн яриа хэлэлцээнд оролцлоо

BBC News, 2018 оны 11-р сарын 09.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва хотноо 12 орныг оролцуулсан Афганистаны энхийн яриа хэлэлцээ зохион байгуулагдлаа. Афганы хямралын асуудлаарх түүхэн ач холбогдол бүхий энэ яриа хэлэлцээнд Афганистан, Хятад, Энэтхэг, Пакистан, Орос, АНУ болон Талибаны янз бүрийн түвшний төлөөлөл оролцсон юм.

Шри Ланкийн ерөнхийлөгч парламентаа тарааж, улс төрийн хямралыг улам хурцатгалаа

Channel News Asia, 2018 оны 11-р сарын 10.

Шри Ланкийн ерөнхийлөгч Майтрипала Сирисена энэ сарын 9-нд парламентаа тарааж, ирэх 1-р сарын 5-нд сонгууль явуулах тов тогтоосноо зарласан байна. Сирисена улсынхаа одоогийн ерөнхий сайд Ранил Викрамасингхег огцруулан, 2005 оноос 2015 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Махинда Ражапаксаг оронд нь томилсноор тус улсад улс төрийн хямрал дэгджээ.

Хятад, Мьянмар боомт байгуулах 1.3 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа

Maritime Executive. 2018 оны 11-р сарын 08.

Мьянмарын засгийн газар Хятадын төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын фирм болох СИТИК-тэй хамтран Бенгалын булан дахь Кяокпю хотод боомт байгуулах 1.3 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан байна. Талуудын хооронд анх 10 хөлөг онгоцны зогсоол бүхий боомтыг зэргэлдээх 1700 га эдийн засгийн тусгай бүсийнх нь хамт байгуулах 10 тэрбум ам.долларын нүсэр төсөл яригдаж байсан билээ.

Талибан ОХУ-д түүхэн ач холбогдол бүхий энхийн яриа хэлэлцээнд оролцлоо

BBC News, 2018 оны 11-р сарын 09.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нийслэл Москва хотноо 12 орныг оролцуулсан Афганистаны энхийн яриа хэлэлцээ зохион байгуулагдлаа. Афганы хямралын асуудлаарх түүхэн ач холбогдол бүхий энэ яриа хэлэлцээнд Афганистан, Хятад, Энэтхэг, Пакистан, Орос, АНУ болон Талибаны янз бүрийн түвшний төлөөлөл оролцсон юм. Афганистаны засгийн газар хэлэлцээнд дипломатуудаа бус, Энх тайвны дээд зөвлөлийн гишүүдээ илгээсэн бол АНУ ажиглагчийн байр суурьтайгаар хэлэлцээнд оролцжээ. Энэ удаагийн хэлэлцээний үед Талибан өөрсдийн хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрдөггүй Афганы засгийн газартай хэлэлцэхээс татгалзсан гэх зэргээр талуудын хооронд мэдэгдэхүйц санал зөрүүтэй асуудлууд байсан боловч, оролцогч талууд бүгд нэг дор анх удаа хуран цуглаж чадсан нь өөрөө чухал ач холбогдолтой үйл явдал гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Үүний хажуугаар өнгөрсөн долоо хоногт Пакистан улс АНУ-ын хүсэлтээр Талибаны дээгүүр түвшний удирдагчийг суллаж, мөн Катар улсад 10-р сарын дунд үеэр АНУ-ын шинээр томилогдсон энх тайвны элч Талибантай хэлэлцээ өрнүүлсэн зэрэг чухал үйл явдлууд тохиогоод байна. Эдгээрээс үзэхэд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн Афганистаны энхийн яриа хэлэлцээ энэ удаад илүү нааштай үр дүнд хүрч магадгүй хэмээн ажиглагчид өөдрөгөөр дүгнэж байна.

Шри Ланкийн ерөнхийлөгч парламентаа тарааж, улс төрийн хямралыг улам хурцатгалаа

Channel News Asia, 2018 оны 11-р сарын 10.

Шри Ланкийн ерөнхийлөгч Майтрипала Сирисена энэ сарын 9-нд парламентаа тарааж, ирэх 1-р сарын 5-нд сонгууль явуулах тов тогтоосноо зарласан байна. Сирисена улсынхаа одоогийн ерөнхий сайд Ранил Викрамасингхег огцруулан, 2005 оноос 2015 оны хооронд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Махинда Ражапаксаг оронд нь томилсноор тус улсад улс төрийн хямрал дэгджээ. Парламент нь итгэл хүлээлгээгүй тохиолдолд ерөнхий сайд огцрох ёстой гэсэн Шри Ланкийн Үндсэн хуулийн заалтаас гадуур өөрийг нь огцруулахаар шийдвэрлэснийг Ранил Викрамасингхе хууль бус хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Үүний хариуд Сирисена энэ сарын 14-нд парламентаа хуралдуулж, Ражапакса болон Викрамасингхегийн хэн нь парламентын дэмжлэг хүлээнэ, түүнийг ерөнхий сайдын албанд үлдээнэ хэмээн амлажээ. Гэвч Ражапакса ерөнхий сайдын албыг авахад найман гишүүний дэмжлэг дутсан учир Сирисена санал хураалтаас өмнө парламентаа тараасан гэж ажиглагчид үзэж байна. Харин Шри Ланкийн ерөнхийлөгчийн зүгээс, олон нийтийн дунд эмх замбараагүй байдал дэгдэхээс сэрэмжлэн ийм арга алхам авсан гэж тайлбарлажээ. Шри Ланкийн ерөнхийлөгчид парламентаа тараах эрх мэдэл бий эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Тус улсын Дээд шүүх энэ асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд 1-р сарын 5-нд товлосон сонгуульд түр хориг тавьжээ. Энэ удаагийн дуулианы гол баатар болсон Шри Ланкийн ерөнхийлөгч асан Ражапакса нь бүрэн эрхийн хугацаандаа Хятадтай тун ойр дөт бодлого явуулж, Бээжингээс дэд бүтцийн салбарт олон тэрбум долларын зээл авч байсан билээ. Улмаар Шри Ланка энэ зээлийнхээ хүүг төлж чадалгүй Хамбантота боомтоо Хятадад 99 жил түрээслүүлэхээр болсон юм. Хэрэв Ражапакса ерөнхий сайдын албан тушаалд томилогдвол Шри Ланкийн Хятадтай харилцах харилцаа дахин ойртон нягтарч болзошгүй байна. Хятадын бүс нутгийн өрсөлдөгч хэмээн тооцогддог Энэтхэг улс энэ асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлээд байгаа юм.

Хятад, Мьянмар боомт байгуулах 1.3 тэрбум ам.долларын гэрээ байгууллаа

Maritime Executive. 2018 оны 11-р сарын 08.

Мьянмарын засгийн газар Хятадын төрийн мэдлийн хөрөнгө оруулалтын фирм болох СИТИК-тэй хамтран Бенгалын булан дахь Кяокпю хотод боомт байгуулах 1.3 тэрбум ам.долларын гэрээнд гарын үсэг зурсан байна. Талуудын хооронд анх 10 хөлөг онгоцны зогсоол бүхий боомтыг зэргэлдээх 1700 га эдийн засгийн тусгай бүсийнх нь хамт байгуулах 10 тэрбум ам.долларын нүсэр төсөл яригдаж байсан билээ. Гэвч зээлийн нөхцөлийг Мьянмарын тал нааштай хүлээн аваагүй бөгөөд Хамбантота боомтыг өргөжүүлэх дээрх зээлд 1.5 тэрбум долларын хүү төлж чадахгүй гэдгээ илэрхийлсэн юм. Сая байгуулагдсан гэрээний хүрээнд Кяокпю дахь боомтыг зөвхөн Панамакс ангиллын 2 хөлөг онгоц хүлээн авах хүчин чадалтайгаар байгуулах бөгөөд СИТИК анх хэлэлцэж байснаараа төслийн 85 хувийг бус, харин 70 хувийг санхүүжүүлэхээр болсон байна. Кяокпюгийн гэрээг эцэслэн байгуулах явдал Бээжингийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой зорилт байсан юм. Учир нь энэхүү боомтод Хятадын төрийн мэдлийн түүхий газрын тосны терминал байрладаг бөгөөд тус терминал нь Малаккагийн хоолойгоор дамжуулан Хятадын өмнөд бүсийн Юньнань мужид хүрэх газрын тос тээвэрлэдэг билээ.

Англи хэлнээс орчуулж бэлтгэсэн ГПСХ-ийн судлаач Э.Энхрэл

Share this:

  • Twitter
  • Facebook

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← Еврази дахь олон улсын стратегийн орчин ба Японы энэ талаарх бодлого
Corruption and Economic Development in South Korea: (The case of corruption under Park Chung-Hee regime (1961-1979) →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Хятадын үүд хаалганд жинхэнэ цөмийн гүрэн тулж ирээд байна. Гэвч энэ нь Орос, АНУ-ын аль нь ч биш
    • Өмнөд Солонгосын батлан хамгаалахын бодлогод гарч буй онцлох өөрчлөлт
    • АНУ-Хятадын сөргөлдөөний дэлхий дахинд үзүүлэх нөлөө
    • АНУ-Хятадын сөргөлдөөн ба Японы явах ирээдүйн зам
    • БААВГАЙ БА ЛУУ. ОРОС БОЛОН ХЯТАДЫН АРМИ НЭГДВЭЛ НАТО-Д ЮУ ТОХИОЛДОХ ВЭ
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    Арван нэгдүгээр сар 2018
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 10 сар   12 сар »
     1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    2627282930  
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
Blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: