Mongolia World

Монгол дэлхийд … Дэлхий Монголд …

  • ГЕОПОЛИТИК СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН
  • ГИШҮҮН ЭЛСҮҮЛНЭ
  • ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЖУРАМ
  • Мэндчилгээ
  • Арга зүйн зөвлөх үйлчилгээ
  • Зочинд хүргэх зар, мэдээлэл
  • Сэтгэгдэл бичих, холбоо барих

Олон улсын эрдэмтэд овоо тахилгын талаарх судалгаагаа танилцуулав

Posted by mongoliaworld on 2019/03/01
Posted in: 2. Чухал сэдэв.

АНУ-ын Калифорни мужийн Беркли их сургуулийн Зүүн Ази судлалын төв дэх “Mongolia Initiative” болон Франц дахь Монгол судлалын төв хамтран 2 сарын 19-22-нд Монгол Улс дахь овоо тахилгын тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ. Энэ хуралд АНУ-ын Сан Франциско их сургуулийн магистрант, Монголын Геополитик судлалын хүрээлэнгийн шинжээч  Л.Болор оролцож илтгэл тавьсан байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/.

АНУ-ын Калифорни мужийн Беркли их сургуулийн Зүүн Ази судлалын төв дэх “Mongolia Initiative” болон Франц дахь Монгол судлалын төв хамтран энэ сарын 19-22-нд овоо тахилгын тухай эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол, АНУ, Францын 10 гаруй  эрдэмтэн судлаач илтгэл тавив. Судлаачдын дийлэнх нь 1990-ээд оноос Монголд хээрийн болон нийгэм, соёл, aрхеологийн эрдэм шинжилгээний нарийвчилсан судалгааг он дараалан хийжээ. Тэд овоо тахилга, түүний гарал үүсэл, түүхэн тодотгол, хэрхэн өөрчлөгдсөн, цаашид хэрхэн авч үлдэх талаарх судалгаагаа танилцуулав. Тухайлбал, АНУ-ын Харвардын их сургуулийн Девон Дер Манж-Чин улс ба Оросын хаант гүрний хилийн дунд байрлах овоог судалсан байна. Тэрбээр судалгаандаа, чулуун овоо нь Манж-Чин улс болон Оросын хаант гүрний хилийн заагийг тодорхойлох үүрэгтэй байв. Чулуун овоон дээр хоёр тал уулзаж худалдаа арилжаа хийдэг байжээ. Тэр үеийн төрийн албан тушаалтан, хилийн цэргүүд хууль зөрчин наймаа хийдэг байжээ. Үүнээс гадна, чулуун овоонууд нь хилийн заагийг тодруулах маш чухал үүрэгтэй байсан бөгөөд, хоёр тал хоёулаа хиймэл овоо хийж, газар нутгийн маргааны асуудал ч үүсэж байсан түүхтэй ажээ.

Франц улсын Université Catholique de Louvain их сургуулийн Bernard Charlier-гийн судалгаа нь Монгол Улсын нийгэмд тун ойр асуудлыг хөндсөн байв. Тэрбээр судалгаандаа, хөдөөгөөс нүүж ирсэн хүмүүсийг эх нутаг, уул усны савдаг, овоо шүтлэгээ санах, шинэ газарт дасахын зовлонг тодруулан өгүүлэв. Түүний судалгааны хамгийн чухал хэсэг болох, хөдөөгөөс нүүж ирсэн хүмүүс Улаанбаатарын болон бусад газрын эзэд, савдагтай нөхцөх, нийцэх, орхисон газар шороогоо мартахгүй байх талаар хүмүүстэй ярилцлага хийжээ. Настай хүмүүс ихэвчлэн эх нутаг, уул усаа санах нь их, санасны эцэст уран зураг зуруулан шинэ байрныхаа хананд хадсан байх жишээтэй. Насны эцэст төрсөн нутагтаа оршуулах тухай мөн өгүүлсэн байв.

АНУ-ын Сан Франциско их сургуулийн магистрант Л.Болор Монгол Улсын овоо тахилгын тухай нийгэм дэх үзэл баримтлалын судалгаа хийж, овоо тахилгын орчин тойрныг цэвэрхэн байлгах санал дэвшүүлэв. Энэхүү судалгаанд нийт 144 гаруй хүн оролцож, овоо тахилгын тухай сэтгэгдэл, санаа зовж буй асуудал, шийдлээ хуваалцжээ. Тэдний 75 хувь нь уул ус, овоо тахилгад итгэдэг, шүтлэгтэй, 60 хувь нь уламжлалт, монгол соёл, түүхээсээ шүтэж ирсэн учир итгэдэг, 20 хувь нь бөөгийн болон тэнгэр шүтлэгтэй учир итгэдэг гэж хариулжээ. Мөн 75 хувь нь овоо тахилгад очиж улс эх орныхоо энх тайван байдал, ойр дотныхоо хүмүүст эрүүл мэнд, аз жаргал хүсдэг гэжээ. Үлдсэн хувь нь элдэв хоол хүнс, хог новш, архины шил овоо тахилгыг бохирдуулан, орчин тойрны байгалийг сүйтгэж байна гэж хариулжээ. Түүний дэвшүүлж буй санал нь, уул ус, байгаль орчноо хамгаалдаг төрийн бус байгууллага, аймаг, сум, орон нутгийн хэмжээнд цэвэрлэгээ хийх боломж бий. Төрийн тахилгатай уулуудыг тахих нь төрийн хэрэг боловч, Монголчуудын байнга очдог овоог иргэд өөрсдөө цэвэрлэн, хайрлан, цаашид зөв тахих ёсыг дэлгэрүүлэн хэрэгжүүлэхгүй бол уул усаа хүндэлдэг, уул усны савдагтай газруудыг хог, новшоор дүүргэж байгаа нь Монгол ёс заншлын эсрэг үйлдэл гэдгийг сануулсан юм.

https://montsame.mn/mn/read/181387?fbclid=IwAR2_ohLnP2cWbIDP7oyhNuOeJ1-2hcQNyiRQMAKZPbjUludtOZGOeILeZAw

Share this:

  • Twitter
  • Facebook

Like this:

Таалагдсан Ачаалж байна...

Related

Нийтлэлийн удирдлага

← Японы “Олон орон зайн батлан хамгаалах хүчин”: үнэлгээ ба тулгарч буй сорилтууд
Трамп Ким-ын уулзалт төдийлөн үр дүнгүй боллоо →
  • Бүлэг

    • 1. Геополитикийн мэдээ
    • 2. Чухал сэдэв
    • 3. Гадаадын хэвлэлд Монголын тухай
    • 4. Шинжээчийн тойм
    • 5. Expert review
  • Сүүлд нэмэгдсэн

    • Хятадын үүд хаалганд жинхэнэ цөмийн гүрэн тулж ирээд байна. Гэвч энэ нь Орос, АНУ-ын аль нь ч биш
    • Өмнөд Солонгосын батлан хамгаалахын бодлогод гарч буй онцлох өөрчлөлт
    • АНУ-Хятадын сөргөлдөөний дэлхий дахинд үзүүлэх нөлөө
    • АНУ-Хятадын сөргөлдөөн ба Японы явах ирээдүйн зам
    • БААВГАЙ БА ЛУУ. ОРОС БОЛОН ХЯТАДЫН АРМИ НЭГДВЭЛ НАТО-Д ЮУ ТОХИОЛДОХ ВЭ
  • Хайлт

  • Архив

  • Календарь

    3 сар 2019
    Д Мя Л ПҮР Б БЯМ НЯМ
    « 2 сар   4 сар »
     123
    45678910
    11121314151617
    18192021222324
    25262728293031
  • Геополитик судлалын хүрээлэнгийн мэдээллийн блогод нийтлэгдэж байгаа гадаад, дотоодын шинжээчдийн тойм нь зохиогчдын хувийн үзэл бодлын илэрхийлэл бөгөөд тус байгууллагын албан ёсны байрь суурь биш болно.

  • Геополитик судлалын хүрээлэн.

    © Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.

  • © Copyright ©2010 – 2017. The Mongolian Institute for Geopolitical Studies. All Rights Reserved.

  • Геополитик судлалын хүрээлэн

    Геополитик судлалын хүрээлэн
Create a free website or blog at WordPress.com.
Цуцлах
Privacy & Cookies: This site uses cookies. By continuing to use this website, you agree to their use.
To find out more, including how to control cookies, see here: Cookie Policy
%d bloggers like this: